2018-05-21 16:411min010

Н.Энхбаярын “эрх мэдлийн” өвчинөөс болж МАХН-ын залуус хохирсоор байх уу?

enhbayr

Намбарын Энхбаяр гэдэг нэрээ Самбарын Энхбаяр болтол өөрийгөө сурталчилж, хаашаа л харна инээсэн хөрөг нь өлгөөстэй, сонин бүрийн эхний нүүрэнд зураг нь хэвлээстэй байсан үе нь ард хоцорч, улс төр дэх нөлөөгөө алдсан ч тэр хэн ч биш бус. Тэр зорилгынхоо төлөө ёстой л чөтгөртэй ч нийлж чадах, “дондогмаа” гэдэг тоглоом шиг хааш нь ч түлхээд унадаггүй, хэзээ, юу хийхийг нь тааварлахад бэрх этгээд.

Удирдлага дор нь явж, дэмжлэгээр нь дээш гараад, хожим зам салсан хүмүүсийнх нь байдлыг харахаар “Үхсэн буурын толгойноос амьд ат айдаг” хэмээх хэлц үг санаанд орно. Хамгийн тод жишээ нь О.Баасанхүү гишүүн. Өнгөрсөн долоо хоногт Улсын Дээд шүүх хуралдах үеэр намынхаа гишүүдэд зодуулж, эмнэлэгт хүргэгдсэн тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар Өмнөд Солонгосыг зорихоос өөр аргагүй болжээ. Тэрбээр өмнө нь “МАХН бага хурлаараа Их хурлаа хуралдуулсан. Энэ хурлаараа Н.Энхбаярыг намын даргаар хэвээр үлдээгээд их хурлын ганц гишүүнээ намын  дэд дарга болгох шийдэрт хүрсэн. Гэтэл Н.Энхбаяр өөрийн хүмүүсээрээ намынхаа эгэл жирийн гишүүдийг зодуулсан. Тиймээс намын гишүүд даргаас нь огцруулсан. Энэ хүн яагаад ийм үйлдэл хийгээд байгааг үнэндээ мэдэхгүй юм” гэсэн удаатай.

Төрийн гурван өндөрлөгийг ээлжлэн “эзэлсэн” хэн хүний бүтээж чадаагүй ховор түүхийг бүтээсэн, төр, нийгэм, урлаг, соёлын нэрт зүтгэлтэн хэмээн бичүүлэх намтраа авлигын хэргээр ял шийтгүүлсэн бараан явдалыг нь хүмүүс одоо ч мартаагүй. БНСУ-д эмчлүүлэх, АТГ-аас зугтаахын хооронд амьдарч ирсэн тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа итгэл найдварыг хүлээж тав дахь удаагаа өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн ч бүтэлгүйтсэн. Бүр сүүлд нь УИХ-ын дарга М.Энхболдолд өөрийнхөө нэрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн гээд түүний зүтгэл, эцсийн зорилго нь улс төрд эргэн хүч үзэх, үүнийх нь төлөө намынх нь гишүүд хохирдог гаж тогтолцоо бий болсныг зарим судлаач хэлэх болжээ.