Реалити шоуны од 37 настай Ким Кардашьян-Уэстин саяхан 111 сая дагагчдадаа хоолны дуршил бууруулагч иштэй чихэр сурталчилсан байна. Тэд эхний 500 хүнд 15 хувийн хөнгөлөлттэй худалдахаар болсон тул нар авахыг хүсэж байвал хурдлах хэрэгтэй шүү” хэмээн бичжээ.
Дээдсийн хүүхэн Ким Кардашьян-Уэстийн мөнгө олдог нэг арга зам нь Инстаграмаараа бараа бүтээгдэхүүн сурталчлах явдал билээ. Гэхдээ энэ удаа түүний сурталчилгаа хэрээс хэтэрсэн гэж хүмүүс үзэж байна. Реалити шоуны од бүсгүй өнгөрөгч лхагва гарагт 111 сая дагагчдадаа хоолны дуршил бууруулагч иштэй чихэр сурталчилсан юм. Ким иштэй чихэр идэж буй зургаа оруулаад дор нь “Залуус аа, @flattummyco шинэ бүтээгдэхүүн гаргажээ.
Уг сурталчилгааг олон нийт өсвөр насны охидод маш аюултай нөлөөлөл үзүүлэн хэмээн шүүмжилж постоо устгахыг шаардав. Тэр эл асуудлаар хэвлэлийнхний тавьсан асуулгад хариу өгөхөөс татгалзжээ.
Түүний сурталчилгааг харсан жүжигчин Жамеела Жамил “Чи жаахан охидод аймшигтай хор санал болгож байна. Чи хоолны дуршил бууруулагч хэрэглэлгүй хангалттай идэж, тархиа цэнэглэж, хичээж ажиллах юм бол амжилтанд хүрч болно шүү дээ. Мөн хүүхдүүдтэйгээ хамт тоглож, найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэх хэрэгтэй. Тэгвэл насны эцэст “Би хавтгай гэдэстэй байсан” гэж хэлэхээс илүү ярих зүйлтэй үлдэнэ шүү” хэмээжээ.
Олны дургүйцлийг хүргээд авсан Ким бүсгүй энэ бүхний дараа сурталчилгаа хийсэн постоо устгасан байна.