Танилц: 3-7.8 тэрбум төгрөгийн хадгаламжтай эмнэлгийн дарга нар

2018-05-18 15:34
hurungu

Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд төв талбай дээр  долоо дахь өдрөө суулт зарлаж байна. Тэд тэмцлийн хурц хэлбэрт шилжиснээ мэдэгдэж үсээ хусуулсан. Энэ үйлдлийг олонхийн зарим нь буруушааж, элэглэн шоглож байхад нөгөө хэсэг нь дэмжиж нэгдээд байна. Салбарын сайд Д.Сарангэрэлийн мэдээлснээр сувилагч 450, эмч 500-600 мянган төгрөгийн цалинтай, ихэнх нь банкны зээлтэй амьдардаг гэдгийг хэлсэн.

Эмч, эмнэлэгийн нийт ажилтнуудын нэг жилийн цалинд зориулж төрөөс 300 тэрбум төгрөгийг төсөвлөдөг байна. Ажил хаясан төрийн албан хаагчид цалингаа 50 хувиар нэмэгдүүлэхийг Засгийн газараас шаардаж байгаа. Энэ тохиолдолд төсвөөс нэмж 155 тэрбум төгрөг шаардагдах юм. Ийм байтал салбарын хурган дарга нар 3-7.8 тэрбумын хөрөнгийн хадгаламжтай “бошийж” сууна.

АТГ-аас Улсын Их Хурлын харьяа байгууллага болох Монгол банк, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар болон Сангийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам зэрэг нийт 40 гаруй төрийн байгууллагын 10 мянга орчим албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг ил болгосон юм.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, клиникийн профессор Б.Бямбадорж нь  гурван тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Насанцэнгэл 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Т.Мөнхсайхан 7,8 тэрбум төгрөгийн хадгаламжтай

Герентологийн үндэсний төвийн захирал Р.Хишигжаргал 7,8 тэрбум төгрөгийн хадгаламжтай

 

https://www.facebook.com/607703309313379/videos/1699966036753762/