2018-05-18 14:431min011

Дуулианы эзэн Г.Сарангэрэлийг яллагдагчаар татна

saraa

Өөрийгөө бохир улс төрийн золиос болсон гэдгийг олонд зарлаж, увайгүй улстөрчдийн булайг дэлгэнэ гэж сүрдүүлсэн Г.Сарангэрэл хэцүү нэртээс гарч, ээж болсон ч томоожилгүй дахин аавын хаалга татах бололтой. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна. Тэрбээр дөрөвдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө А, Э, А нартай бүлэглэн өмнөд хөршөөс их хэмжээний “мөс” биедээ нуун улсын хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдсан юм.

Хэргийг сануулбал, Г.Сарангэрэл нь БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэхдээ биедээ “мөс” нуусан байсан бөгөөд үүнийг нь эмч нарын туслалцаатай гарган авсан билээ. Эрүүгийн хуулийн 20.7-гийн 2 болон 3-т заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтэгсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, “худан зохион байгуулалттай бүлэг” гэж үзэн яллагдагчаар татах санал хүргүүлсэн аж. 

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож шуугиан тарихдаа хар тамхины хэрэгт холбогдож Улсын дээд шүүхээс нэг жилийн хорих ял сонссон тэрбээр 2015 оны 4-р сарын 3-нд суллагдсан байдаг.