Монгол Улс, Улаанбаатар хот, 2018 оны 5 дугаар сарын 17— Дэлхийн Банк Группын Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын туршлагын газрын Олон улсын хөрөнгө оруулалт ба өрсөлдөөний албаны менежер Др. Кристин Зенвэй Чиан Улаанбаатар хотноо 2018 оны 5 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд болох Монголын эдийн засгийн чуулганд оролцоно. Тэрээр айлчлалынхаа хүрээнд хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар Дэлхийн Банк Группээссаяхан хийсэн судалгааны дүнг өргөн хүрээний оролцогчид, үүний дотор эрдэм шинжилгээ судалгаа, бизнесийн байгууллагууд, төрийн байгууллагууд болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хөгжлийн түншүүдэд танилцуулах юм.
Хатагтай Чиан Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтад тулгарч буй сорилт ба боломж сэдвээр 5 дугаар сарын 18-ны өдөр МУИС-ын оюутан багш нар болон бизнесийн эмэгтэй захирлуудтай хэлэлцүүлэг хийнэ. Тэрээр 5 дугаар 21-ний өдөр Монголын Эдийн засгийн чуулганы “Хөрөнгө оруулалтын бодлого: Олон улсын чиг хандлага ба Монгол Улсын шинэ замнал” сэдэвт хуралдаанд Г.Занданшатар сайдын хамт хэлэлцүүлэгчээр оролцох гэж байна.
Хатагтай Чиан “Хөрөнгө оруулалтын чиглэлээр ухаалаг бодлого явуулах нь Монгол Улсын бизнесүүд болон иргэдийн хөрөнгө оруулалтаас хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд тусална” гэдгийг онцлов. Тэрээр цааш нь хэлэхдээ “Нэн ялангуяа Монгол Улс дахь хөрөнгө оруулалтыг тогтвортой хамгаалах явдал чухал болохыг хөрөнгө оруулагчид онцлон тэмдэглэж байна. Бизнесийн орчныг бүгдэд ээлтэй болгон сайжруулахад нь Монгол Улсад дэмжлэг үзүүлэхэд бид тууштай дэмжлэг үзүүлнэ,” гэв.
Дэлхийн Банк Групп нь 2014 оноос хойш Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-иас хэрэгжүүлж буй “Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлого ба хөдөө аж ахуйн салбарыг дэмжих” зөвлөх үйлчилгээний төслөөр дамжуулан хөрөнгө оруулалтын бодлогыг боловсронгуй болгох, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр тус улсад бодлогын зөвлөлгөө болон техникийн туслалцааг үзүүлж ирсэн. Олон улсын үнэ цэнийн сүлжээнд нэгдэн орохын тулд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаарх цогц тайланг Дэлхийн Банк Группын гишүүн ОУСК 2017 оны 4 дүгээр сард гаргасан.ГШХО-ыг дэмжих, татах чиглэлээрх сургалтуудыг ОУСК 2018 оны 4 дүгээр сараас зохион байгуулж байгаа бөгөөд эхний ээлжийн сургалтад төрийн байгууллагуудын 50 гаруй ажилтнууд хамрагдсан.
Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “Үндэсний хөгжлийн газар (ҮХГ) ОУСК/ДБГ-ын дэмжлэгтэй хэрэгжүүлж буй Хөрөнгө оруулалтын бодлого ба хөдөө аж ахуйн салбарыг дэмжих төслийн хэд хэдэн үйл ажиллагаанд оролцож байгаа бөгөөд үүний дотроос Хөрөнгө оруулалтын шинэтгэлийн зураглал хамгийн чухал нь байлаа” хэмээн өгүүлэв. Тэрээр “Цаашид уг зураглалын талаар хийх судалгаа, гарах зөвлөмжүүд нь хөрөнгө оруулалтын шинэ бодлогыг томъёолох, Хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичгийг боловсруулах чиглэлэр хэрэгжүүлэх хамтарсан үйл ажиллагааны үндэс болно. ОУСК-ийн дэмжлэгтэйгээр Төр–хувийн хэвшлийн хэлэлцээний механизмыг бүрдүүлэх, Төр-хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог байгуулснаар Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлд чухал ахиц дэвшил авчирна” гэв.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлд дэмжлэг үзүүлэх, үүний дотор хөрөнгө оруулагчдын гомдлыг барагдуулах механизмыг бүрдүүлэх чиглэлээр Төслийн багМонгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байна.
Гүйцэтгэх захирлуудын клуб (CEO Club)-ын ерөнхийлөгч Чулууны Ганхуяг “Дэлхийн Банк Группын зүгээс Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын орчны талаар хийсэн судалгааныхаа дүгнэлтийг танилцуулах нь Монголын эдийн засгийн чуулганы нэгэн чухал хэсэг байх болно гэдэгт бид бат итгэлтэй байна. Технологийн хөгжлийн энэ эрин үед нууц мэдээлэл гэж бараг үгүй болсон, тиймээс уг чуулганы зорилго нь төрийн түшээд, баялаг бүтээгчид, судлаачид болон гадаадын хөрөнгө оруулагчдын дунд дотоод, гадаад дахь өнөөгийн бодлого, бизнесийн мэдээллийн талаар нээлттэй, илэн далангүй хэлэлцүүлгийг өрнүүлэх индэр байхад оршиж ирсэн бөгөөд оршсоор байгаа” гэдгийг онцлов. CEO Club нь Монголын эдийн засгийн чуулганы зохион байгуулагч юм.
ОУСК тун удахгүй “Хөрөнгө оруулалтын шинэтгэлийн зураглал” тайланг нийтлэх бөгөөд тэдгээр нь Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах богино болон дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөний үндэс суурь болох юм.
Хатагтай Чиан нь Вашингтон хотноо ажилладаг бөгөөд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон ажлын байрыг нэмэгдүүлэх, нээлттэй бөгөөд өрсөлдөөнт зах зээлийг бүрдүүлэх шинэтгэлийг хэрэгжүүлэх чиглэлээр дэлхийн 90 гаруй орны засгийн газруудад зөвлөлгөө өгдөг олон улсын шинжээчдийн багийг удирддаг. Хатагтай Чианыг төслийн удирдагч Дүгэрээгийн Жигжидмаа, Дэлхийн банк группын Хувийн хэвшлийн асуудлаархи ахлах мэргэжилтэн Завиер Форнерис, Донгхүүк Чан нар дагалдан явна.
ОУСК-ийн тухайд
Дэлхийн Банк Группын гишүүн байгууллага ОУСК нь шинээр хөгжиж буй зах зээлүүд дэх хувийн хэвшилд чиглэсэн дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. Бид дэлхийн 2000 гаруй бизнесийн байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд хөрөнгө нөөц, мэдлэг чадвар, нөлөөгөө ашиглан дэлхийн хамгийн амаргүй газруудад боломжийг бий болгох чиглэлээр ажилладаг. 2017 оны санхүүгийн жилд хөгжиж буй орнуудад оруулсан манай урт хугацааны хөрөнгө оруулалтын хэмжээ 19.3 тэрбум америк долларт хүрч түүхэн дээд амжилтаа тогтоохын хамт ядуурлыг бууруулах, хамтын хөгжид цэцэглэлтийг өрнүүлэхэд хувийн хэвшлийн хүчийг ашиглах хөшүүрэг болж өгсөн.Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.ifc.org цахим хуудаснаас авна уу.
Холбогдох хаяг: