С.Жавхлан өөрөө 76 “илжиг”-ний нэг болчихоод хандаа хага даруулав уу?

Дуу хоолойгоороо ард түмэндээ хайрлагдсан ч төрд шургалж итгэлийг нь эвдсэн хүн бол С.Жавхлан. Эх орон газар шорооныхоо төлөө хэмээн цээжээ дэлдэж, цэцэрхэж явсан дуучин төрийн ордны гадаа Ц.Шаравжамцын хамт үсээ хусуулчихаад нэгэн алдарт мэдэгдлээ хийж байсан нь тийм ч холынх биш.
2015 оны долдугаар сарын 1-нд С.Жавхлан “Саарал ордонд сууж байгаа нөхдүүд Жавхлангийн хандыг хага дар гэж дарамталдаг. Хэзээ ч хандаа даруулахгүй ээ. Ямаанаас долоон дор 76 хар илжигийг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг гарч ирэхийг шаардаж байна шүү. Тамгатай усан төрөөс тамгагүй төр нь гараад ирсэн тул бид тамгаа авахын төлөө тэмцэнэ. Зөв хүмүүсээ гаргаж ирэхийн төлөө зүрх сэтгэл, дуу хоолойгоо нэгтгэж тэмцэхэд бэлэн байна” хэмээн том ярьсан. Хойтон нь өөрөө “илжиг” болчихоод хандаа хага даруулчихсан бололтой. Угтаа бол өдийд цалингаа нэмэгдүүлэхийн төлөө төв талбайд олон өдрийн суулт зарлахдаа тэмцлийн хурц хэлбэрт шилжиж үсээ хусуулсан эмч нартай нэгдэж, хамгийн түрүүнд дуугарах ёстой энэ гишүүн ус балгасан юм шиг чимээгүй байгаа нь сонирхолтой.