Манай улсын хүн амын 80 гаруй хувь нь Боржигон овогтон болсон. Цусан төрлийн холбоотой хүнтэйгээ гэр бүл болж, цус ойртох нь түгээмэл үзэгдэл болсонд эрдэмтэд санаа зовниж байна.Тухайлбал дөрөв дэх үеийн ах дүүс хоорондоо гэрлэхэд илэрсэн төвшний цус ойртолттой байгаа нь тогтоогджээ.

Төрсөн ах, дүү хоёр өөр овогтой болсон байх жишээтэй. Иймээс овгоор баримжаалж цус ойртолтоос хамгаалах ямар ч аргагүй болсон. Иймд иргэний үнэмлэх дээр байгаа овгийг гэрлэхдээ цус ойртолтоос хамгаалах арга хэрэгсэл битгий болгооч гэж анхааруулах нь зүйтэй болов уу.

1925 онд Ардын Засгийн газрын тогтоол гарч монгол хүн ургийн бичиг хөтлөх, овог хэрэглэхийг хорьчихсон. Үүнээс хойш монголчууд угийн овог хэрэглэхээ больсон. “Овог чинь хэн бэ” гэж асуухаар эцгийнхээ нэрийг л хэлдэг. Овог хэрэглэхээ больсноос гадна гэрийнхээ угийн бичгийг хөтлөлгүй 91 жил явж ирсэн. Энэ бүхэн нь хүн амын дундахь цус ойртолтын төвшинд нөлөөлсөн гэж үздэг.

Генийн сангийнхаа тодорхой хувиар хоорондоо ураг төрлийн холбоотой хүмүүс гэрлэхийг цус ойртсон гэрлэлт гэж үздэг. айл бүр дээшээ мэдэх үе хүртлээ угийн бичгээ хөтлөн улмаар үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх шаардлагатай байгаа бөгөөд хэрэв энэ маягаар тоомжиргүй 25 жилийг өнгөрүүлэхэд л дахин нэг үе, удам өнгөрөх аюултай ажээ. Хүний бие 100 гаруй төрлийн 50мянган тэрбум эсээс бүтдэг бөгөөд ээжээсээ 50, ааваасаа 50 хувийн удмын мэдээллийн солбицол үүсгэн цоо шинэ 30000 генийн багцын бүрдэлтэй шинэ хүн үүсдэг бөгөөд хэрэв цус ойртвол энэ үйл явц алдагдаж шинэ генийн багцын баяжилгүй төрөх бөгөөд удмын өвчтэй хүүхэд төрж улмаар тэрхүү удам устахад хүрдэг байна.

By updown

One thought on “Удам угсаагаа мэдэхгүйгээс болж цус ойртолт газар авсаар л…”
  1. Нээрэй энэ цус ойртсон хүмүүс монголоор дүүрлээ тэд улс төржиж юу ярих юу хийхээ ч мэдэхгүй байж монгол улсын нэр хүнд гадаад бодлогийг олон улсад унагаж гүйцлээ Тэд монголыг тэлэх бодлогын оронд хумьж жалга дов яс үндэсээр нь ард түмнийг ялгаварлаж эхэллээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн