Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байхад “Херо” энтертаймент” студийн найруулагч Б.Баатартай 2017 оны наймдугаар сарын 15-ны орой утсаар ярьсан бичлэг ил болсон. Уг бичлэгийг хэн задалсан бэ гэдгийг тогтоолгохоор дээрх студын захирал Б.Баатар хууль сахиулах байгууллагад хандсанаас хойш хэрхэсэн нь тодорхойгүй өдий хүрэв. Тэрбээр тухайн үед хэвлэлийн хурал хийж бичлэг олон нийтэд дэлгээгүй гэдгээ мэдэгдэж байсан Б.Баатар Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт гаргасан өргөдөлдөө “Наймдугаар сарын 15-нд Шадар сайд У.Хүрэлсүхтэй миний ярилцсан бичлэгийг олон нийтэд тараалаа. Бичлэгийг эрх бүхий байгууллага тусгай төхөөрөмж ашиглаж хийсэн гэж үзэж байна. Энэ нь хувь хүнийг дагаж мөрдөж, чагнаж байгаагийн илрэл юм. Уг бичлэгийг тараасны дараа бичлэгийг намайг хийсэн болгож харагдуулахаар зохион байгуулалттай гүтгэх боллоо. Үүнийг миний бөгөөд надтай утсаар ярьсан хүний нэр төрийг гутаах, олон нийтэд буруугаар ойлгуулахад чиглэсэн ажиллагаа гэж үзэж байна. Тиймээс энэ асуудлыг шалгаж, уг бичлэгийг хийсэн болон түгээсэн этгээдүүдэд хариуцлага тооцохыг хүсэж байна” хэмээсэн талаар цаг тухайд нь хэвлэлүүд мэдээлсэн билээ.
Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр уг хэргийг Улсын ерөнхий прокурорын газраас харьяалал тогтоож, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгуулах болсон аж. Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой учраас тус газарт шалгах болсон гэж зарим хүн хэлж байхад өөр нэг хэсэг нь “Цагдаагийн байгууллагын ажилтнуудад холбогдох хэргийг прокуророос тогтоосон харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгах болсон. Үүний дагуу цагдаагийн ажилтнууд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Херо” энтертаймент” студийн найруулагч Б.Баатар нарыг тагнаж утсыг нь чагнасан үндэслэлээр шалгаж байгаа” гэсэн юм. Уг бичлэгийг цагдаагийнхан хийж, задалсан гэдэг нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд прокурорын байгууллагаас хэргийг эцэслэн шийдвэрлэхгүй байгаа аж.
Уг нь энэ хэргийг Тагнуулын ерөнхий газарт харьяалан шалгах ёстой баймаар. Яг үүнтэй ижил есөн сэтгүүлчийг тагнаж чагнасан хэргийг дээрх газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөж буй билээ. Магадгүй АТГ-ыг муухай харагдуулахын тулд харьяаллын бус хэрэг ххүртэл шалгуулж энэ мэт хэргийг тус газрынхан шийдэхгүй байна гэх мэтээр олон нийтийн дунд нэр хүндийг нь унах санаархал яваа юм биш биз.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
5 comments
baatariig bol chagnahad yadgiin dandaa hun chagnaj, bugs uhaj yvdag hun muuhai hun
Ee burhan mini chagnaj tagnaj bolohgui bailgui dee. Eronhiilogchiin zovloh shuu dee
Баатар өөрөө бичлэг хийгээд тараадаг юм биш үү. Үүнээс гадна өөртэйгөө явалдаж байсан хүүхнүүдтэйгээ муудалцахаараа өөрийн хийсэн бичлэгүүдээ тавьж таашаал авдаг юм шиг санагддаг
nohoi Baatar nohoitood l. . . .
МОНГОЛ ЭР ХҮНД ЧИНЬ ХАЙРЛАХ ,ХАЙРЛАЖ БАЙСНЫГАА ӨМГӨӨЛЖ ХАМГААЛАХ БАС ХҮН ЧАНАР БАЙХ ЁСТОЙ ЧАГНАСАН ГЭДЭГ БОЛ ЗӨВ ЗӨВ ӨӨДӨӨ ХАЯСАН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР ДАНДАА ХҮНИЙ ИТГЭЛ СЭТГЭЛЭЭР ТОГЛОЖ ЭР ХҮНИЙ ЗАНГҮЙ ШАЛЧГНАСАН БЯЛДУУЧ ХУЖАА СЭТГЭХҮЙТЭЙ ИЙМ АМЬТДЫГ ЧАГНАХ НЬ БАЙТУГАЙ ГЭРИЙН ХОЙМОРТ Ч БҮҮ СУУЛГА МОНГОЛЫН МААНЬ ТӨР ЯАЖ ЖАНХУУРЧ ЗАВААРЧ БАЙНА ИЙМ ХИЙМОРЬ ҮХЧИХСЭН СҮР СҮЛДГҮЙ ЮМНУУДААС БОЛЖ МОНГОЛ УЛС ЯАЖ ХӨГЖИХ ЮМ БЭ ДЭЭ ХОЖИМ БҮҮ ҮЗЭГД ЦААШАА МОНГОЛ МИНЬ МАНДТУГАЙ