Өдгөө 71 настай домогт дуучин Элтон Жонн  Хунтайж Харри, Меган Маркл нарын хуриманд зориулж дуулахаар болжээ. Алдарт дуучин 21 жилийн дараа ийнхүү тэдний гэрлэх ёслол дээр дуулах гэж буй нь энэ юм. Харригийн ээж Диана гүнж 1997 онд автомашины ослоор амь үрэгдэх үед, сүүлчийн замд нь үдэх оршуулгын ёслол дээр Элтон Жонн лаа асааж ая дуугаараа эмгэнэл илэрхийлсэн байдаг.

Энэ бямба гаригт болох гэрлэх ёслол “Windsor Castle” зочид буудал уу, эсвэл сүмд домогт дуучин  хүрэлцэн ирэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ хүрэлцэн ирсэн зочдод Элтон Жонн болон хөгжмийн ертөнцийн одод бэлэг барихаар төлөвлөсөн бололтой.

Б.Цэцэг

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн