Британийн жуулчин телевизийн од Жоё Тиллиг нас барсан тухай гэр бүлийнхэн нь мэдэгдэв. Өчигдөр 11:30 цагийн үед ар гэрийнхэн нь нурангин дороос цогцосыг нь олжээ.
Тэрбээр таван өдрийн өмнө Колумбид аялж яваад сураггүй алга болсон тухай мэдээлэл сошиалд цацагдсан юм. Найзууд нь Тиллиг тус улсад аялаж байсан туршлагатай нэгэн гэдгийг ярьжээ. Тилли өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Колумбид аяласан байна. Энэ хугацаанд Тилли найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ байнгын харилцаа холбоотой байдаг байжээ. Гэвч Өнгөрсөн бямба гаригийн 05.30 цагт Мокао хотоос гэрийнхэнтэйгээ холбоо бариснаас хойш дуудлага тасарсан нь хамгийн сүүлчийнх байсан аж.
Гэр бүл, найз нөхдийнх нь зүгээс санаа зовж эхэлсэн тул Колумбад очиж, цагдаагийнхан болон орон нутгийн иргэдийн туслалцаатай Тиллиг эрэн сурвалжилсан байна. Эцэст нас барсан байдалтай байхыг нь олсон байна. Цагдаагийнхан үхлийн шалтгааныг санаатай юу эсвэл санамсаргүй юу гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Тиллигийн хамгийн сайн найз Зэйн Бам Ликестер хэлэхдээ ” Жоё бол гайхалтай залуу. Тэр адал явдалд дуртай боловч их ухаалаг. Бид хоёр Австралийг таван сарын турш хамтдаа тойрон аялж байсан. Тэр юу болсныг хэнд ч хэлэхгүйгээр бүгдийг орхин одлоо. Түүнийг алга болж эцэст нь амиа алдахыг нь мэдсэн бол би түүнийг орхихгүй байх байсан” гэжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Тилли нас барахаасаа өмнө Панамд аялахаар төлөвлөсөн байсан аж.
Б.Цэцэг