Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгох санаачлагыг 2010 онд гаргасан.
Энэхүү уламжлалаар энэ хаврын мод тарилтын үйл ажиллагаа өдгөө ес дэх жилтэйгээ золгож байна. Мод тарьж, ургуулан гэдэг хүнээс тодорхой хэмжээний хөдөлмөр шаарддаг нарийн ажил. Тарихдаа гол нь биш түүнийгээ ойр ойрхон эргэж усалж тордоход гол учир байгаа юм.
Мод тарина гэдэг хүүхэд асрахтай адил зүйл. Тухайлбал таны тарьж буй мод өөр өөрийн гэсэн онцлогтой. Өөрөөр хэлбэл үрсэлгээ, усалгаа, арчилгаа бүхэн өөр гэсэн үг. Энэ тухай ойлголт хүмүүст дутагдаж байгаа нь өнөөдрийн тарьсан модны ургалтаас харагдана. Жил ирэх тусам мод тарьж ургуулах оролцогдын тоо 3000 гаруйгаар нэмэгдсэн ч тарьсан модных нь тоо буурсан үзүүлэлттэй гарчээ.
Аж ахуй, байгууллага, хувийн хэвшлийнхэн болон гэр бүлээрээ хэүрэлцэн ирж мод тарьж байгаа иргэдэд мод тарихдаа тоог чухалчлах биш чанар дээр анхаарах цаг нь болсон тухай мэдээ мэдээллийг өгөх шаардлага бий болсон байна.
Мод тарих үйлсд нийслэлийнхэн хэр идэвхтэй оролцож, хичнээн мод тарьсныг нийслэлийн байгаль орчны газрыхан нэгтгэн гаргажээ. Нийт 970 байгууллагын 20159 ажилтан, албан хаагч, иргэд 55613 мод, 17495 бут сөөг шинээр тарьж, өмнөх жилүүдэд тарьсан модоо усалж арчилсан аж. Иргэд гэр бүлээрээ амралт зугаалгаа ихээр өнгөрүүлдэг үнэдсэний цэцэрлэгт хүрээлэнд найман төрлийн 5000 мод, сөөгөөр моджуулав.
Түүнчлэн улсын хэмжээнд нийтдээ хичнээн хүн хэдэн мод тарьсан талаарх тооцоог БОАЖЯ-ныхан нэгтгэж эхэлжээ. Энд ус, хөрсний бохирдол ч нөлөөлж байна. Түүнчлэн улсын хэмжээнд нийтдээ хичнээн хүн хэдэн мод тарьсан талаарх тооцоог БОАЖЯ-ныхан нэгтгэж эхэлжээ.
Мод тарих гэдэг нэг хэрэг. Харин тарьсан модоо арчлах чухал. Мод тарих үйлсд нийслэлийнхэн хэр идэвхтэй оролцож, энэ хугацаанд хичнээн мод тарьсныг нийслэлийн байгаль орчны газрыхан нэгтгэн гаргажээ. Нийт 970 байгууллагын 20159 ажилтан, албан хаагч, иргэд 55613 мод, 17495 бут сөөг шинээр тарьж, өмнөх жилүүдэд тарьсан модоо усалж арчилсан аж.
2 comments
yugeed tenegteed bainaa tarisan mod bolon hotiin nogoon baiguulamjiin archilgaanii asuudaliig hot tohijilt bolon dyyreg horood hariuzah estoi, hotiin darga nar ajlaa medehgui, baigali orchinii yamch bas hariuzah estoi
Neg musun modondoo ustai uut dagalduulaad zaraad tariulmaar yum, ene heldberdsen ulsig