Хятадын Ташкент боомтод монголчуудын 7-8 тэрбумын хөрөнгө гацжээ

БНХАУ-ын Ташкент боомтод 80-аад монголчуудын  7-8 тэрбум төгрөгийн хөрөнгө гацжээ. Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд нүүрс  тээвэрлэх зорилгоор  Ховд болон бусад аймаг, Улаанбаатар хотын иргэд БНХАУ-ын Өрөмч хотоос том оврын шланз машин худалдан авчээ. Гэвч тус машинууд нь одоо Ташкент боомтын гаалийн хашаанд хоёр сар болж буй аж. Нэг бүр нь 70-80 сая төгрөгийн үнэтэй 80 орчим машиныг Хятадын гаалийнхан гаргахгүй байна.

Өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн Ташкентын боомтоор том оврын машинуудыг хэвийн гаргаж байсан аж. Харин хоёр сарын өмнөөс машинуудыг гацааж эхэлжээ. Энэ асуудлаар иргэд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогт хандсан ч одоогоор ямар нэг арга хэмжээ аваагүй байгаа аж. Мөн Ховд аймгийн Засаг даргын орлогчтой уулзсан ч энэ талаар ямар ч мэдээлэлгүй гэдгээ хэлсэн байна. Тиймээс машин худалдан авсан иргэд Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд ханджээ. УИХ-ын гишүүн О.Батнасан, С.Бямбацогт, Д.Пүрэвдорж нарт хүсэлт гаргаж, холбогдох газруудад нь хандана гэсэн хариуг авчээ.

Монголын баруун гаалийнхан энэ асуудлаар тодорхой арга хэмжээ авах боломжгүй, гол шалтгаан Хятадын гаальд байгаа гэсэн бүрхэг хариултыг машины эздэд өгсөн байна. Банкнаас их хэмжээний зээл авч, машин худалдан авсан иргэд хүнд байдалд орж, яахаа мэдэхгүй буй аж.

Эх сурвалж: Shuud.mn

3 thoughts on “Хятадын Ташкент боомтод монголчуудын 7-8 тэрбумын хөрөнгө гацжээ

  1. та 2018-05-17 15:56 at 15:56

    Ташкент бол Узбекийн нийслэл. Хятадад огт хамаагүй газар.Сэтгүүлч гэж өөрийгөө өргөдөг нөхөр ТАК ШИ КАН боомт мэдэхгүй яаж хоол олж иднэ дээ

    Хариулах
  2. Нэргүй 2018-05-18 00:39 at 00:39

    uher

    Хариулах
  3. zochin 2018-05-18 12:06 at 12:06

    iim mal shig bolchihson, yu ch unshdaggui, yu ch meddeggui,gazar zuin talaar a ch bhgui erguu uuriigu setguulch gej hutsaad hudla yum bichiheer n umnuus n yas havtalzahiiMALDAA, ichij amidar,

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн