Дуулдаггүй бөх, зугаагүй шоу олширлоо. Яах вэ

Интертайнмент гэдгийг олон улсад уг нь зугаа цэнгэл, алжаал тайлах урлаг гэж тодорхойлдог юм билээ. Гэтэл манайд аль дуртай телевиз нь хэдэн “дурны хонгио” цуглуулаад шоу гэх нэртэй, дунд сургуулийн хүүхдүудийн уралдаан тэмцээнээс дор засалттай тайзан дээр тэднийгээ дуулж хуурдуулдаг болсон байна. Үүнд өнөө цагийн наадмын ногоон дэвжээний тэргүүлэх эгнээнд жагсч, баруун зүүний дагавар магнайд гардгаас нь эхлээд улсын цолонд ойрхон яваа, олны хүндэтгэлийг хүлээдэг аймаг, цэргийн цолтой бөхчүүд ч оролцдог болжээ.

Хүн л юм чинь дуулж хуурдалгүй яадаг юм бэ гэж өмөөрөх нэгэн байхад бөх нь уран сайхан мэх, хүч чадлаараа зүлэг ногоон дэвжээгээ чимж, дуучин нь төрөлхийн авьяас, дуу хоолойгоороо урлагийн тайзнаа гайхуулж явах нь зохистой гэж үзэх хэсэг ч байна. “Наадамд гурван даваатай, найранд гурван дуутай” гэж өөрсдийгөө дөвийлгөдөг монгол эрчүүдийн тухайд сүүлийнх нь хамгийн сайн сонголт болох биз ээ.

Үүнийг яг үнэндээ Монголын үндэсний бөхийн холбооныхон өөрсдөө эвдэж, “Хийморь дагасан аялгуу” тоглолтыг анх зохион байгуулж, улсын арслан (энэ удаа нэрийг дурдахаас татгалзав)-гаас авахуулаад аймаг, сумын цолтнууд хүртэл оролцож байлаа. Дараа нь Соёлын тэргүүний ажилтан, дуучин О.Баянмөнх “Мартахгүй” тоглолтоо улсын цолтой бөхчүүдээр “чимж” байсан юм.

Энэ байдал бага багаар ахиж “газар авсаар” сүүлийн үед “Малчин” телевиз уяачдаар дуулуулав. Монголын эрийн гурван наадмын нэг нь сурын харваа болохоор “Сурчид дуулж байна” гэсэн ямарваа уралдаан тэмцээн зохион байгуулсан байх магадлалтайг тооцоолж “Google”-ээс хайсан боловч мэдээлэл олдсонгүйд баярлах ч шиг. Бас нийгэмд түгээмэл ажил мэргэжпийн хүмүүсийн ийм шоу уралдаан байдаг эсэхийг шалгасанд улсын хэмжээний юмуу телевизийн шоу байдаггүй бололтой юм. Одоохондоо ингээд зогссон нь яамай даа.

Эс тэгвэл цаашдаа “Уурхайчин дуулж байна”, “Сувилагч бүжиглэж байна”, “Сэтгүүлч хөгжимдөж байна” гэсэн ажил мэргэжил бүхний авьяастныг тодруулах уралдаан тэмцээн (шоу гэвэл арай өөр юм байх болов уу) зохиогоод эхэлбэл юу болохсон билээ. Ямар сайндаа мэргэжил нэгтэн маань “Твиттерчид дуулж байна” шоу зохиохыг уриалсан байх вэ. Энд хэн нэгний дуулж хөгжимдөж, бүжиглэж наадахыг хориглох гэсэнгүй. Зөвхөн аливаа юм өөрийнхөө байранд, хэн нэгэн хэр хэмжээндээ байхыг л сануулах гэсэн хэрэг.

Д.Мөнх

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

12 thoughts on “Дуулдаггүй бөх, зугаагүй шоу олширлоо. Яах вэ

  1. Нэргүй 2018-05-17 09:31 at 09:31

    za hutsaa ter chin baih zuil . erguu mal min undesnii soyol irgenshil ruu nulimahaa boli. mongol buh uddag ch yumuuu targan ch yum uu yamar bsan ch avch yavah yostoi . harin saijruulah heregtei. mongol buh sumog bodohod gaihamshig shuu

    Хариулах
  2. зөв 2018-05-17 10:11 at 10:11

    яг одоо малчид дуулж байна

    Хариулах
  3. зочин 2018-05-17 11:04 at 11:04

    Бөх нэртэй мангар харууд

    Хариулах
  4. zochin 2018-05-17 11:32 at 11:32

    duulaad shoudaad hugjdug bol ch garaad uguhuur l bolloo.yadaj baihad terig demj enig demjeed uguuch gesen huselt tasrahaa bailaa.Parik Jagaa ednuusin hutulj baisan nevtruuleg shig tanin medehuun nevtruuleg buur ch baihgui bolloo.duulahaa boliod ajlaa hij eh ornoo hugjuulmeer baidag.uvul ni utaa zun ni ungas baas unertuulchiheed duulaldaad baidag

    Хариулах
  5. Zochin 2018-05-17 11:42 at 11:42

    Shou olshirood baidag, ajilguidel yaduural ihseed baidag, uls hogjdoggui. Bugd l darga said, deed bolovsroltoi delhiid baihgui gaihamshigtai oyunlag uls boloh geed baidag. Altan deer suusan guilgachin shig l amidarch, amidaruulj bgaa tor zasag, MAN, AN 2-too bayarlalaa gehed dendsen iim bolchihood bna shuu de. Nogoo tom duugarsan Hurelsuh eronhii saidiig UIH-iin gishuun, zasgiin gazriin saiduud ni hol gariig ni chodorlood hodolgodoggui de.

    Хариулах
  6. иргэн 2018-05-17 11:50 at 11:50

    цс Уяа бөх, Солгой хоолой, Хэрүүлч, Найраач , Булихайтай , Улс төржсөн, Урваач шарвааж, Шуналтай, Наадамын ногоон дэвжээнд Олныг бухимдуулагчид, өнөөгийн Бөхчүүд,

    Хариулах
  7. Бек 2018-05-17 11:57 at 11:57

    Архангайн танк хүлдэгүүд бөх барилдаад олонд танигдаж чадаагүй, одоо дуулж олны танил болоод УИХ-д нэр дэвших гэж байгаа юм. Энэ бөх нэртэй усан толгойтой, бөөрөнхий махнууд. Нийгэмд ажил хийдэг бөх байхгүй ш дээ.

    Хариулах
  8. Нэргүй 2018-05-17 12:43 at 12:43

    Инээдтэй ч юмаа даа

    Хариулах
  9. ЗОЧИН 2018-05-17 12:45 at 12:45

    ЭНЭ БӨХ,МОРЬ ГЭЖ ТЭНЭГТСЭЭР БАЙТАЛ ДЭЛХИЙН УЛСУУД ХӨГЖӨӨД МОНГОЛЫГ ХОЛ ОРХИХ НЬ БАЙНА. ТҮРҮҮЛСЭН БӨХИЙН ХӨЛСИЙГ АРЧИЖ МАГНАЙДАА ТҮРХЭЭД ҮНЭН СЭЖГИЙН БАЙХ ЮМ. АЛЬ ХОЦРОГДСОН АФРИКИЙН НЭГ ОВОГ АЙМАГ БИШДЭЭ. АРАЙ БҮДҮҮЛЭГ БИШ ҮҮ. ЭРДЭМТДЭЭ ШҮТЭЖ ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛЖ БУСАД ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДТАЙ ХАМТДАА ХӨГЖМӨӨР БАЙНА ШҮҮ

    Хариулах
  10. ИРГЭН 2018-05-17 12:50 at 12:50

    СҮҮЛИЙН ҮЕД ТЭНЭГҮҮДЭЭР ЗУГААГАА ГАРГАЖ ШОУДАГЧИД ИХ ОЛШИРЧ МӨНГӨ Ч ОВОО ЦОХИДОГ БОЛСОН.МӨНГӨ ОЛЖ ШОУДАХЫН ТУЛД ХЭН ДУРТАЙ НЬ АЯТАЙХАН НЭР ЗҮҮГЭЭД ТЭНЭГҮҮДИЙГ ЦУГЛУУЛЖ РЕКЛАМДУУЛЖ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙХ ТЭНЭГҮҮДЭЭР ЗУГААГАА ГАРГАДАГ МОДА МОНГОЛД ИД ЦЭЦЭГЛЭЖ БАЙХ ШИВ ДЭЭ.ОЙРЫН АХАРХАН БОДОЛТОНГУУД ХЭДХЭН ХАЛТАР МӨНГӨНӨӨС БОЛЖ РЕКЛАМ ШОУНД ҮХЭН ХАТАН АЛАЛДАЖ БАЙГААГ АРД ТҮМЭН ХАРЖ ШООЛЖ БАЙГААГ ТЭД ДААНЧ МЭДЭЖ УХААРАХГҮЙ Л ДЭЭ.НЭР ТӨРТӨЙ ХҮМҮҮС ТЭГЖ ТЭНЭГТЭДГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ.ЗҮГЭЭР Л ТИЙМ САРМАГЧИНГУУДЫГ ХАРЖ ТААШАЛ АВДАГ ЮМ ДАА.БАРЭРДЭНЭ АВРАГА ДУУЛЖ БҮЖИГЛЭЖ ЭСВЭЛ ХОШИН ШОГЫНХОН ШИГ РЕКЛАМ БҮРД ТОГЛООД ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГӨӨР НЭР ТӨРӨӨ СОЛИОД БАЙВАЛ ЮУ БОЛОХ ВЭ??? ҮХЭР МОНГОЛЧУУД АА.ХОШИН ШОГЫНХОН МӨНГӨНИЙ ҮЗҮҮРИЙГ НЬ ХАРАНГУУТАА ДӨРЛҮҮЛСЭН ҮХЭР ШИГ ДАГААД ДАЛДАГАНААД БӨГС ДОЛООГЧ САРМАГЧИН БОЛЧИХ НЬ ЭМГЭНЭЛТЭЙ.

    Хариулах
  11. Зочин 2018-05-17 13:51 at 13:51

    Бөхчүүдийн, уяачдын эхнэрүүд дуулж байна гээд явж өгнө дөө ккккк

    Хариулах
  12. zochin 2018-05-17 14:55 at 14:55

    amtai bolgon duulval, mergejiliin duuchin gej baih hereggui boloh ni. duuchin gej mergejil bish bolj baigaa yum aa daa? yag jolooch, orchuulagch mergejil baihaa bolison shig.

    Хариулах

Zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн