Ард түмэндээ адлагдсан “Эх орончид”

Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу ханддаг гэгчээр экс Ерөнхий сайд нараа хорьчихлоо. Тэднийг буруутгах мянган шалтгаан байж болох ч зөвтгөх зүйл ч бас олон бий.  Үе үеийн улс төрчдийн мөрөөдөөд ч биелүүлж чадаагүй барууны хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгийн өнөөдрийн сэргэлтийг авчирхад гол нөлөө үзүүлсэн “Оюутолгойг” хөдөлгөсөн гавьяатай улс төрчид бол Ерөнхий сайд асан С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар.

Орос, Хятадыг давж нөхөр хайсаар ирсэн нь амины үнэтэй найзаа олсон үе нь Оюутолгойн гэрээ батлагдсан өдөр. Өнөөгийн эдийн засгийн өсөлтийн талаас илүүг буюу 3 орчим хувийг бүрдүүлж байгаа энэ том ордыг хөдөлгөснийхөө төлөө тэд хүндлэгдэх биш өргөст торны цаана сууж, нийгэм даяараа чичлүүлж буй. Ёстой л соц нийгмийн үеийн “Гарын таван хуруу” киноны эсрэг дүр Шагдар шиг.  Эхнэр таван хүүхдээ орхиж гэр бүлээсээ урвасан гэж түүнийг одоо ч хүмүүс муучилдаг атал энэ хүний гэр бүлээ гэсэн сэтгэл, ганцаардал, зүтгэлийг хэн ч ойшоогоогүй байдаг.

Шагдар гэр бүлээсээ урвасан бол Ерөнхий сайд асан С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг “эх орноосоо урвасан” гэж олон нийт хардаг бас хараах нь ч бий. Америкт долоон хаустай гэдгээр нь С.Баярыг чичилсээр Оюутолгойн хэрэгт буруутгаж хорьсон бол Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээнд гарын үсэг зурж, Оюутолгойгоос авлига авсан гэх шалтгаан л байгаа. Үүнтэй холбогдуулан С.Баярцогтыг АТГ-аас гуравдугаар сарын 12-нд баривчилж таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 23 настайгаасаа төрд зүтгэсэн С.Баярцогт бол чадварлаг улс төрч. Дэлхийн хэмжээний боловсролтой энэ хүнийг шоронд үргэлжлүүлэнхорих биш суллаж, монголын хөгжилд хувь нэмрээ оруулхад нь илүү их ашиглах ёстой. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээс өчигдөр түүнд холбогдох хэргийн шүүх хурал болж, прокурорын хүсэлтийн дагуу дахин 30 хоног хорих шийдвэрийг гаргалаа. Мөн нэг өдөр баривчлагдаж сар гаруй хоригдож буй Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг дахин 30 хоног хорихоор болсон. Ингэж дахин сараар сунгасан шалтгаан нь Оюутолгойгоос авлига авсан гэх бүдэг бадаг ойлголтоос өөр хэн ч мэдэхгүй.

Өнөөдөр УИХ-аас Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулагдаж,  нийтээрээ энэ төслийг зогсоох тухай ярьж байгаа. Хэрэв Оюутолгойг царцаавал жижигхэн эдийн засагтай манай улсын цаашдын дүр төрх  хийгээд гарах үр дагаварыг нь бодож үзсэн болов уу.

12 thoughts on “Ард түмэндээ адлагдсан “Эх орончид”

  1. ЗОЧИН 2018-05-16 12:44 at 12:44

    ХУЛГАЙЧУУДЫН ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААГААД ШУУД БУУДАХ ХЭРЭГТЭЙ.

    Хариулах
  2. Нэргүй 2018-05-16 12:58 at 12:58

    idsen uusan ni duusaj shiidex geed ch chadax ch ugui xarin ter xujaag /xyatadyn mongol/ zailuulaa ex ornoosoo uguiee torj osson nutag Mongoloos urvasan

    Хариулах
  3. шорон 2018-05-16 14:23 at 14:23

    23 насаасаа эхлэн монголын ард түмний хөрөнгийг хулгайласан шүү үлдсэн бүх насаар нь шоронд хатаа,эд нартай өөрөөр ярих юм байхгүй

    Хариулах
  4. Нэргүй 2018-05-16 14:54 at 14:54

    hulgaich hund zov bhgui shuu uildel ni ooroo buhniig ballaj bna shuu de

    Хариулах
  5. Нэргүй 2018-05-16 15:07 at 15:07

    ЭЛБЭГДОРЖ, БАТТАУЛГА НАРЫН АТААРХАЛЫН ЦЭЦЭГ ЦЭЦЭГЛЭЖ, ЭХ ОРОНЧДОО БИД ХОРИГДОЛ БОЛГООД БАЙГАА НЬ ЭНЭ.

    Хариулах
    1. МОНГОЛ 2018-05-17 16:56 at 16:56

      ЭНЭ ХҮН БОЛ МОНГОЛ ХҮН БИШ

      Хариулах
  6. mongol 2018-05-16 15:27 at 15:27

    Iim nohdvvd eh oronchiduu.mongold baigada bayrlaj yavtsgaa.hyatadad baisan bol buuduulj,solongost baisan bol dor hayj 25 jil avtsan bgaa ta nar. buudan alah yal oghod buruudahgvi.

    Хариулах
  7. Монгол хүн 2018-05-16 15:48 at 15:48

    Монголыг, монголчуудыг гадны луйварчидтай нийлэн хэмжээ хязгааргүй өрөнд оруулсан эдгээр луйварчдыг өмгөөлөөд байгаа бөгс долоогчидын тархи угаасан мэдэгдэлд хэзээ ч итгэж болохгүй!!!! Дэлхийн аль ч улсын иргэдээс илүү баян чинээлэг, сэтгэл хангалуун амьдрах ёстой монгол хүн бүрийг ядууруулсан, монголын баялагыг зарж эх орноосоо урвасан хулгайчдыг өмөөрч байгаа чи шудрага юм бол нэрээ бич.

    Хариулах
  8. зочин 2018-05-16 18:11 at 18:11

    Бөгс долоогчийн бичвэр байна өлссөн хүмүүс хүн өрөвддөг гэж үү битгий өрөвдүүлэх тактик хэрэглээд бай ядаж нэрээ бичиж сур

    Хариулах
  9. иргэн 2018-05-16 20:08 at 20:08

    Ард түмэн Тэнэг биш Бөгс долоогчоо, яваандаа Долоох ч БӨГС олдохгүй дээ, Тэр цагт Ард түмний Бөгсийг Долоох болно доо Чи

    Хариулах
  10. Үүнийг бичсэн нэрээ тавиагүй хүнд 2018-05-19 20:52 at 20:52

    За боль доо ард түмэнээр өвөрдүүлэх гэж янз бүрийн юм бичихээ боль!! одоо ийм мэтийн наад мэдээнд чинь толгой угаагдахаа өнгөрсөн. Тэр хөдөлсөн том төсөл чинь Монгол улсад том өр л болсоныг хэн хүнгүй мэдэж байгаа шдээ. Битгий ийм бичээд цагийн гарз хийж арл түмэнийг улам уурлуулахаас өөр үр дүнд хүрэхгүй гэдгийг мэдэж ав.

    Хариулах
  11. хар малнуудаа 2018-05-22 15:09 at 15:09

    Харанхуй хар массыг тархийг угаагаад ОТ бол бузар гэрээ хийсэн хүмүүс нь бүүр ч бузар гэдэг ойлголтыг амжилттай суулгасан нь энэ комментчидын байж байгаагаас харагдана. Энэ тархи угаалтын цаад зорилго нь нөгөө үзэн ядаад байдаг хятадууд монголын том төслийг барууныханд биш өөрсөддөө хамаатай байлгах цаашлаад зөөлөн хүчний бодлогоор монголыг хятадчилах явдал гэдгийг хар масс нь хармсалтай нь ойлгохгүй байна, ойлгосон ч хэтэрхий оройтсон байна. Поп улстөрчид хятадын бодлогыг хэрэгжүүлж монголыг монголын хөгжил дэвшилийг сүйтгэснийхээ хариуд тэднээс санхүүждэг гэдгийг цаг хугацаа харуулна

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн