С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татахыг дэмжлээ

2018-05-15 17:281min3
bayr

Аюулгүй байдлын байнгын хороогоор ИБУИНВУ-д суух Элчин сайд С.Баяр, Шведийн Вант улсад суух Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх хоёр Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр УИХ-д албан бичиг хүргүүлээд байсан билээ.

С.Баярын хувьд оффшор данс болон Оюутолгойн гэрээтэй холбоотой иргэд, олон нийтийн шүүмжлэлийн улмаас Элчин сайдын албан тушаалаасаа буух хүсэлтээ өөрөө өгсөн. Эдгээр өдрүүдэд түүнийг Оюутолгойн гэрээтэй холбогдуулан цагдан хориод байгаа билээ.Харин М.Энхсайханыг Тавантолгойн цахилгааны станцтай холбоотойгоор шалгах шаардлагатай гэж үзэж буй.

3 сэтгэгдэлтэй

  • НГЖЭ

    2018-05-16 11:15 at 11:15

    СУДАЛДАГГҮИ ЮМ УУ ИИМ ЮМНУУДЫГ МЭДСЭЭР БАИЖ АНХНААСАА ЯАХ ГЭЖ ЯВУУЛДАГ ЮМ БЭ БӨӨН ЗАРЛАГА ГАРГААД

    Хариулах

  • ДАШНЙМ

    2018-05-16 11:57 at 11:57

    СУГАРААС ГАДНА ЭРХИЙН ХУГАЦАА НЬ ДУУСААД НЭГ ЖИЛ БОЛООД БАЙГАА ЖАНЦАНГ ЯАГААД ЯРИХГҮЙ БАЙНА ЭЛБЭГДОРЖИЙН, ХУРЦЫН ХҮН ГЭДГЭЭР НЬ ҮҮ

    Хариулах

  • ДАШНЯМ

    2018-05-16 11:58 at 11:58

    СУГАРААС ГАДНА ЭРХИЙН ХУГАЦАА НЬ ДУУСААД НЭГ ЖИЛ БОЛООД БАЙГАА ЖАНЦАНГ ЯАГААД ЯРИХГҮЙ БАЙНА ЭЛБЭГДОРЖИЙН, ХУРЦЫН ХҮН ГЭДГЭЭР НЬ ҮҮ

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй