Хүүхдийнхээ үсэглэлийн баярыг эцэг эхчүүд нь архидан согтуурч тэмдэглэх болжээ

Хонхны дуу цангинасан эрдмийн, төгсөлтийн баяртай өдрүүд үргэлжилсээр. Зургаан настнуудаас их дээд сургуулийн оюутнууд хүртэл тэмдэглэж буй энэ баяр “утгаа” алдаад удаж буй. Элдэв баярыг дагасан архидан согтууралт хэрээс хэтэрч нялх үрсийнхээ үсэглэлийн баярыг эцэг эхчүүд тэмдэглэж, нэгнийдээ биеэ хянах чадваргүй болтолоо согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдол Налайх дүүрэгт гарчээ. Тус дүүргийн нээлттэй группт бухимдсан иргэн энэ тухай нийтэлснийг хүргэе.
Үнэхээр хэлэхгүй тэвчиж чадсангүй!!!😡😡😡
“Энэ байдал бол нэгдүгээр ангийн хүүхдүүдийн үсэглийн баярыг тэмдэглээд нэг хүүхдийнхээ гэрт ирж эцэг эхчүүд нь архидаж бгаад гурван нялх хүүхэд машиндаа суулгаад машинаа барьж чадахгүй талбайд боржур дугуй мөргөн орж ирээд тавьсан байдал хажуудах залуучууд нь түлхүүрийн авч хүүхдүүдийн машинаас нь гаргасан нэг найз битгий таскидаж явие гэж гуйгаад бараагүй. би хүний муу үзэх гэсэндээ энэ пост хийсэнгүй. яагаад зургаахан настай бяцхан үрсийн эрдэмийн баяраар эцэг эхчүүд нь нийлж архидаад би үнэхээр ойлгохгүй бна хүүхдүүдээ баярлуулж юу сурсан мэдсэнийн харж баясаад үнэхээр идүүлж уулгамаар бган бол чанартай бэлэг гар гарт бариулаад гэртэй харьж идээрэй онц сурсан шүү миний хүүхдүүд гээд явуулчихгүй шөнийн 12цаг хүртэл унталгүй согтож байгаа болон согтуу эцэг эхчүүдийн хажууд байх ёстой гэж… налайх дүүргийн боловсролын хэлтэс анхааралдаа авч энэ эрдмийн баярт хатуу хяналт тавийг шаардаж байна” хэмээжээ.