Эверестийг эзэлнэ гэдэг асар их хүч, тэнхээ шаардсан алхам юм. Дэлхийн дээвэр гэгддэг энэ уулын оргилыг оргилыг эзлэх гэсэн олон хүн замдаа амиа алдаж, азтай нь эрүүл мэндээрээ хохирсон эмгэнэлт тохиолдол цөөнгүй. 1975 онд Эверестэд анх аялахдаа хөлгүй болсон уулчин Ся Боюй 70 настайда оргилд нь хүрч Балбын талаас гарчээ. Ингэснээр манай гаригийн хөгжлийн ийм бэрхшээлтэй анхны хүн болсон тухай “Xin hua” агенталг мэдээлсэн байна. Тэрбээр өнгөрсөн даваа гаригийн 08:40 цагт оргилд хүрсэн гэдгийг Балбын Соёл, аялал жуулчлал, иргэний агаарын тээврийн яамнаас мэдээлжээ.
Ся Бо Юй
Хятад уулчин Эверестийн оргил дээр гарах оролдлогоыг таван удаа хийсний үр дүнд ийнхүү зорьсондоо хүрсэн нь энэ. Тэр 1975, 2014, 2015, 2016 онд тус тус авирахыг оролдож байжээ.
Анхны аялал буюу 1975 онд шөнийн гурван цагт 8,600 метр өндөрт багийнхаа гишүүдтэй гурван хоногийг өнгөрүүлсэн боловч цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас буцахаас өөр аргагүйд хүрчээ. Гэвч хоёр хөл нь хөлдөж мэдээгүй болсон аж. Гэсэн хэдий ч тэр бууж өгөлгүй 2014, 2015 онд хоёр удаа оролдлого хийсэн боловч газар хөдлөлт, цаг агаарын таагүй нөхцөл байдал түүний зорилгод саад учруулж байсан гэнэ.
1 comment
mundag er hun bna