“Богд хааны ордон музей”-н талбайд асар барих газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн засаг дарга захирамж гарган “Богд хааны ордон музей”-н хойд талд нь уушийн газар байгуулах гэж байсан “Ван трейд” ХХК-ийн газрын тусгай зөвшөөрлийг цуцлав. Монголын сүүлчийн эзэн хаан Богд хааны ордон музейн газарт тус байгууллаг нь хөл бөмбөгийн асар барихаар ажлаа эхлээд байсан юм.

Энэ үйлдэл нь олон нийт болоод судлаачдын дургүйцлийг хүргэж, эсэргүүцэлтэй тулгарснаар ийнхүү Нийслэлийн засаг дарга тус газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байх, соёлын өвийг хамгаалах зорилгоор тухайн хэсгийн газрын зөвшөөрлийг нь хүчингүй болголоо.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн