МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхээр тус намын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс Улсын дээд шүүхэд хандсаныг өчигдөр хэлэлцсэн юм.

Дээд шүүхийн шүүгч нар тэдний гаргасан хүсэлтийг өнгөрсөн гуравдугаар сарын 12-нд хэлэлцэж, 07 тоот тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзахдаа намын ээлжит II их чуулганыг Улс төрийн намын тухай хууль болон намын дүрэмд нийцүүлэн хуралдуулсан гэж үзэх үндэслэлгүй хэмээн дүгнэсэн юм. Улсын дээд шүүхийн дээрх тогтоол хүчин төгөлдөр байгаа бөгөөд МАХН-аас шинээр ирүүлсэн баримтууд нь уг  тогтоолд заасан үндэслэлийг арилгаагүй байсан тул хүсэлтийг хүлээн авахас татгалзсан юм. Харин энэ хурлын дараа тус намаас 2016 оны сонгуульд Орхон аймагт нэр дэвшин, сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хэд хэдэн хүн халджээ. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийнхээс лавлахад “УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуралд ажиглагчаар оролцох үелээ Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамьяантай маргалдсан вм билээ. Энэ асуудалтай холбогдуулан Уламбаяр гэх хүнийг шалгах болсон” гэсэн юм.

МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамьяан “Бил зодолдоод сүйд болсон зүйл байхгүй, үг л зөрөлдсөн. О.Баасанхүү гишүүн орж ирээд хүн болгон рүү дайрч, салаавч гаргаж байсан. Баид маргалдаж, хоорондоо барьцалдаж авахад намын гишүүд салгасан. О.Баасанхүү гишүүн бие хамгаалагчтайгаа ирсэн байсан. Зодолдоод О.Баасанхүүг гэмтээсэн зүйл бай хгүй” гэсэн хариулт өгчээ.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү эмнэлэгт хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа бөгөөд утсаар нь холбогдох гэсэн боловч хариулт өгсөнгүй.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

By updown

One thought on “УИХ-ын гишүүн О.Баасанхүүд МАХН-ын дөрвөн гишүүн халджээ”
  1. Баасанхүү минь ээ энэ шоугаа боль доо. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг үг чамд яг тохирно. Ядсан дээр нь яасан ч их мэдэмхий хүн бэ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн