Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Наадам хаяанд ирж, бөхчүүдийг тойрсон дуулиан үргэлжилсээр л… – updown.mn

Наадам хаяанд ирж, бөхчүүдийг тойрсон дуулиан үргэлжилсээр л…

Сүүлийн хэдэн сар олны анхаарлыг төвд байгаа МҮБХ-ны тэргүүний асуудал, Бөхийн өргөөний маргаантай байдал, бөхчүүдийн талцал тойрсон дуулиан намжаагүй өдийг хүрчээ.

 Бөхчүүд ч энэ маргаанаас болж барилдах газаргүй болж, энд тэнд заал түрээслэж явсаар удлаа. Наадам дөхсөөр л цаг хугацаа явсаар л.

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг буулгаж “Учир зүйгээ хурдан олохгүй бол бөхчүүдийн цолыг хураана шүү” хэмээн сануулга өгсний ачаар маргаад буй хоёр талын холбогдох хүмүүс уулзалдаж, нэгдсэн байдлаар дахин “Их эе” хуралдуулсан. Гэтэл байдал дээрдсэнгүй дахин талцаж, хэвлэлээр дамжуулан хэрүүл тэмцэл хийж эхэлсэн.

Ингээд  эцэст нь иргэд, бөх сонирхогчид хохирч байна. Энэ хугацаанд бөхийн өргөөнд болохоор товлогдсон таван ч барилдаан цуцлагджээ. Долоо хоног бүрийн амралтын өдөр тогтмол бөхийн барилдаан болж, ТВ9 телевиз шууд дамжуулан үзүүлдэг байсан “амьд” үйл ажиллагаа зогсоод үндсэндээ сар гаран боллоо.

Эгдүүцэж ундууцсан иргэд фэйсбүүк хуудсаараа, тодруулбал бөхийн “Жудаг” группээр дамжуулан бөхийн өргөөний үйл ажиллагааг хэвийн явуулж, бөхөө барилдуулахыг шаардаж эхэллээ. Энэ асуудлаар Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар ч өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.

Тэрбээр “Монголын нийт ард түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Улсын баяр наадам болоход хоёр сарын хугацаа үлдлээ. Бөхчүүдийн ид өндөр ачаалалтай бэлтгэлүүд үргэлжилсэн өдрүүд болж байна. Бөхийн амьдралын сайн мууг яс махаараа мэдэрч ирсэн хүний хувьд хэлэхэд олон залуучуудын хөлс хөдөлмөрийг үнэлж бөхийн барилдааныг нь явуулаа. Маргаанаа өөр газар хий.” хэмээн бичжээ.

Үнэхээр л наадам хаяанд ирж, Монголын ард түмэн догдлон хүлээж буй энэ үед бөхчүүд бэлтгэлээ хангаад эхэлчихсэн. Бөхчүүд зөвхөн хувьдаа бэлтгэлээ хангахаас гадна заал, танхимын барилдаануудад хүчээ үзэж барилдах нь байнгын бэлтгэл сургуулилтаас илүү бэлтгэл болдог гэлцдэг. Гэтэл одоо жинхэнэ өрсөлдөөнөөр бэлтгэлээ хангах боломжийг нь хаачихаар тэдний бэлтгэл хэр хангагдах нь ойлгомжтой. Тэр чинээгээрээ наадмаар бидэнд үзэж харах, урамтай сайхан барилдаан гаргах бөхчүүд тийм ч олон харагдахгүй байх магадлалтай гэсэн үг.

Бөхийн холбооны удирдлагууд нь өргөөгөө булаалцалдаад, цаг хугацаа алдах тусам үндэсний баяр наадам ойртож буй нь олон хүний санааг зовоож байна. Учир нь энэ байдлаараа маргаан нэг тийш шийдвэрлэгдэхгүй бол энэ жил наадам болох уу гэдэг эргэлзээтэй байдал үүсэх нь.

4 thoughts on “Наадам хаяанд ирж, бөхчүүдийг тойрсон дуулиан үргэлжилсээр л…

  1. Г.Батнасан 2018-05-14 17:47 at 17:47

    Бөхийн өргөөнд шунасан өмнө нь бөх байсан ч одоо нэр, шунал хоёроос цаашгүй хэдэн нөхдийн маргааныг тоож битгий дагаж далдагана бөхчүүд минь. Хэрүүлийн бузар халдчихна. Тус тусынхаа дэвжээ, галд бэлтгэлээ хийгээд наадмаар олон түмнээ баярлуулж, цолтой нь цолоо ахиулж, цолгүй нь цолонд хүрэхээ л бод. Баяр наадмын барилдаан заал танхим, бөхийн өргөөнд биш зүлэг ногоон дэвжээн дээр болно шүү дээ.

    Хариулах
  2. Нэргүй 2018-05-15 00:06 at 00:06

    Агваансамдангийн шээс, Баянмонх гэдэг новш, нарийн Лхагваагийн Чинбат гэгч хогнууд там руугаа тонилооч. Удамаарай алга болооч дохын халдварууд.

    Хариулах
  3. БӨХ СОНИРХОГЧ 2018-05-15 15:40 at 15:40

    БӨХӨӨ ҮЗМЭЭР Л БАЙНА ШҮҮ…

    Хариулах
  4. зочин 2018-05-15 16:06 at 16:06

    Баянмөнх аварга та нас намбаа бодоод чимээгүй суулдаа Наадам удахгүй болно бөхчүүдийг талцуулж хэрэлдүүлж байх танд ямар хэрэгтэй юм таны шунал хирээс хэтэрч байгаа юм бишүү та одоо барилдахгүйгээс хойш чимээгүй суу залуус өөрсдөө учраа олцгоог битгий тэдний дунд яс хаяж бужигнуул хайран сайхан нэр төрөө иймхэн юманд хутгаж байх гэж хай та одоо болно танд ард түмний хайр хишиг багадаагүй шүү ухаар

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн