Нэгэн үе Засгийн газрын танхимд хамт багтан ажиллаж явсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, танхимын гишүүн Ж.Мөнхбатыг зодсон гэх мэдээлэл сошиалд дуулиан тарив. Энэ тухай өчигдөр TV9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн үеэр Ж.Мөнхбатыг хэвтэрт ортол нь зодсон гэдгийг онцолжээ.
Тэгвэл энэ мэдээлэл худал ташаа гэдгийг зодуулсан гэх Ж.Мөнхбат цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Тэрбээр ” Юун зодоон булаацалдаан бэ, Бид хоёр юугаа булаацалдах вэ дээ. Би гэр бүлийнхэнтэйгээ эрүүл саруул явж байна. Юун хэвтэрт орсон, энэ тэр вэ” хэмээн твиттертээ жиргэжээ. Тэдний тухай цахим орчинд жиргээчид ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.