“Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг угтан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монголын гэр бүлийн сайн сайхны төлөө нийгэмлэгтэй хамтран “Миний аз жаргал – миний гэр бүл” гэрэл зургийн уралдаан зарлалаа. Уралдаанд зөвхөн Баян-Өлгий аймагт ажиллаж, амьдарч буй гэр бүлүүд хамрагдах боломжтой аж.

Иргэдийн ирүүлсэн зураг нь гэр бүлийн гишүүдийг бүрэн хамруулсан байх, аз жаргалтай, хөгжилтэй, дурсамжтай агшингуудыг харуулах, зургийн агуулга сэдэвтэйгээ уялдсан байх шаардлагатай байна. Оролцогчид дээрх шаардлагыг хангасан зургаа энэ сарын 16-ны өдрийг дуустал аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын фейсбүүк хуудсанд байршуулах, эсвэл биечлэн хүргэж өгөх ёстой юм.

Шалгарсан эхний гурван бүтээлийг эздийг мэргэжлийн гэрэл зургийн студид гэр бүлийн уран сайхны зураг авахуулах, ресторанд гэр бүлээрээ зоог барих зэрэг эрхийн бичгээр шагнаж урамшуулах ажээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн