Жил бүрийн 5 дугаар сарын 12-ны өдөр Итали улсын Френчи хотод нэгэн язгууртан гэр бүлд Найтингель охин мэндэлснээр, хожим түүний нэр дэлхий дахинаа “Дэнлүү барьсан эмэгтэй, Хүн төрөлхтөнд хайрыг илгээсэн тэнгэр элч” хэмээн нэр нь дуурсагдах болж улмаар сувилахуйн ухаан бие даасан шинжлэх ухааны түвшинд хөгжих өнөөгийн эх үүсвэрийг тавьсан юм.
Олон улсын сувилагчдын нийгэмлэг нь /International Council of Nurses/ 1965 оноос эхлэн Ф.Найтингелийн төрсөн өдрийг дэлхийн улс орнуудад “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэж байх шийдвэрийг гаргаснаар манай улсад 1996 оноос тэмдэглэж ирсэн байна. Эрүүл мэндийн яамнаас Олон улсын сувилагчдын өдөр тэмдэглэх арга хэмжээг нэг талаас сувилагч мэргэжлээрээ бахархах, нөгөө талаас хийж бүтээснээ эргэн харж, урагшлах чиглэлээ хэлэлцэн чуулдаг.
2018 оны ОУ-ын сувилагчдын өдрийг “СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛЪЯ” уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд өнөөдөр УГТЭмнэлгээс “Амь тэнссэн үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл” сэдвээр эрдэм шинжилгээний салбар хуралдааныг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, ДЭМБ-ын Монгол дахь суурийн төлөөлөгч Сергей Диордица зэрэг албаны хүмүүс оролцлоо. Энэ жилийн үйл ажиллагаанд төв, орон нутгийн 53 эрүүл мэндийн байгууллагын 310 гаруй төлөөлөл оролцож байгаагийн зэрэгцээ Канад, Япон,Тайвань улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд оролцож байгаараа онцлог юм.
Мөн энэхүү улсын хэмжэээний сургалт семинарын хүрээнд УГТЭмнэлгээс “Амь тэнссэн үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл” сэдвээр эрдэм шинжилгээний салбар хуралдааныг зохион явуулж байгаа юм.
Энэ жилийн үндэсний сургалт семинарт хот болон хөдөө орон нутгийн эмнэлгийн мэргэжилтнүүдээс нийт 141 судалгааны бүтээл ирүүлсэнээс шалгарсан 24 илтгэлийг хэлэлцэж сувилахуйн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй олон чухал асуудлуудаар орчин үеийн нотолгоонд тулгуурласан шинэ шинэлэг мэдлэг мэдээлэл олгохоос гадна сувилахуй тусламжийн чиглэлээр санал дэвшүүлэх, шинэ технологи, сувилахуйн тусламжийн ололт дэвшилээр туршлага солилцон зөвлөмж боловсруулах юм.