Өдрийн турш ширээний ард сууж компьютерын дэлгэц ширтэж суудаг хүмүүс үеийнхнийгээ бодвол хурдан хөгширдөг байна. Сэтгэлзүйчид комьютер дээр удаан хугацаагаар суух нь биед маш муу. Ялангуяа нуруунд. Ингээд та нуруу хөших, хуян хөөрхөх, бөгтийх гэх мэт наад захын сөрөг өөрчлөлтүүдийг мэдрээд эхлэчихсэн байгаа. Компьютерийн дэлгэцний өмнө удаан хугацаагаар суудаг эмэгтэйчүүдэд эрт хөгшрөлтийн царайны шинж тэмдэг илэрдэг хэмээн тайлбарласан байна. Түүнчлэн дэлгэц ширтэх нь асар их ачааллыг уураг тархи болон нүдэнд зэрэг өгдөг гэнэ.
Ингээд та мэдээ материалаа гараар бичих үү, компьютер дээр шивэх үү.
Английн гоо сайханч- эмч Майкл Прейгер ийн гаргалгааг хийжээ. Олон цагаар компьютерийн дэлгэц ширтэн суухгүй байхыг бүсгүйчүүдэд санал болгож байгаа ба хэрэв үнэхээр шаардлагатай, зөвлөгөөг хүлээж авах боломжгүй тохиолдолд дэлгэцнийхээ хажууд толь тавихыг мөн давхар санал болгож байна. Учир нь толинд өөрийнхөө хэрхэн сууж байгааг харж контролдож болох боломжтой юм. Ямар ч тохиолдолд компьютерийн өмнө суудаг хэн бүхэнд 30 мин тутамд нүүрэндээ болон хүзүүндээ иллэг массаж хийж байх нь хүн бүхэнд хэрэгтэй үйлдэл болдог ажээ.