Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоног Татвар төлөгчдийн өдөр бөгөөд энэ жил “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриатайгаар орон даяар тэмдэглэж байна.

Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр “Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний соёл, боловсрол, ахмад үеийнхний халамж, иргэдийн эрүүл энх, аз жаргалтай амьдрах нөхцөлийг хангахад татвар төлөгч та бүхний оруулсан хувь нэмэр асар их билээ. Татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хөдөлмөр бүтээлийн үр дүнд улс, нийслэл, орон нутгийн төсөвт оруулах татварын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, ирээдүй хойч үеийнхнийхээ сайн сайхны төлөө бодитой хувь нэмэр оруулж буй нийт нийслэлийнхээ татвар төлөгч та бүхэндээ амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе”.

By updown

One thought on “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлдэг”
  1. татварын мөнгөөр тоглоод улс орноо өрөнд оруулаад байхаар хэн татвар төлөх дуртай байх вэ дээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн