Говь-Алтай, Ховд аймгийн есөн сумын эко клубийн сурагчид нэг сарын хугацаанд сургуулийнхаа ойр орчмоос 627 кг хог түүжээ.Экоклубын сурагчид 7 хоног бүрийн баасан гарагт сургуулиудаас гарсан хогийг жинлэж үзсэн байна. Тэд Дэлхийн байгаль хамгаалах сангаас өрнүүлсэн “Хог хаягдлаа бууруулья” аяны хүрээнд ийнхүү нэгдсэн юм. Тэд түүсэн хог хаягдлаа ангилж үзэхэд дийлэнх хувийг нь цаас эзэлж байсан аж. Сурагчид хог хаягдлыг ашиглан үзэсгэлэн гаргасан нь иргэдийн сонирхлыг маш их татжээ.
Хаягдал болсон материалын бат бэх чанар, бүтэц зэргээс шалтгаалж задралын хугацаа харилцан адилгүй. Зарим нь хэдхэн хоногийн дотор байгалийн бүтээгдэхүүн болон задарч байхад нөгөө хэсэг нь хэдэн зууны турш задралгүй хадгалагдаж байдаг. Цаасны тухайд материал нь ислэг бөгөөд 3 сарын дотор задардаг. Харин цаасанд агуулагдах чийгийн хэмжээ их бол түүний задралтын хугацаа уртсана. Чийг, гэрэл нь задралын хугацааг уртасгадаг. Энэ нь хэрэв цаас гэрэл, чийг багатай хөрсөнд шигдсэн бол түүний задралын хугацаа богино юм.