НӨАТ-ын баримтын системийг зохиоход оролцсон таван залууд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав мэдэгдлээ. Эрүүл мэндийн яамны урлигаар залуус очиж ажиллаад, НӨАТ-ын систем дээр суурилж хөнгөлөлттэй эмийг олгох систем хийж өгсөн байна. Гэтэл НӨАТ-ын улсын үйлдвэрийн системийг өөр газар өглөө гэдэг үндэслэлээр таван залууд эрүү үүсгээд байгаа аж.
2016 оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр иргэд дэлгүүрээс худалдаж авсан барааныхаа татварын буцаан олголтоо авч, аж ахуй нэгжийн орлогыг бүртгэх боломжтой болсон билээ.