Бүдүүлэг жолоочийн эрхийг гурван сараар хаслаа

2018-05-08 11:07
jolooj

Манайхан их сонин араншинтай. Уулгамч зантай, хэн нэгнээсээ өрсөх дуртай. Нийтийн тээвэр, липтэнд нэгнээсээ түрүүлж орох гэж зүтгэнэ. Энэ зангаа замын хөдөлгөөнд оролцож байхдаа гаргана. Түгжрэлд бухимдсан жолооч нар нэгнийгээ “ П минь чи юун сүртэй н…”, “ална шүү чамайг…”  гэх нь ердийн үзэгдэл мэт болсон. Замын хөдөлгөөнд оролцож байхдаа хэт бүдүүлэг аашилбал хөдөлгөөнд оролцох эрхийг нь хасах хүртэл арга хэмжээг Замын цагдаагийн албанаас авдаг болжээ.

37-05 УБД дугаартай “Приус” маркын автомашины жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ эмэгтэй жолооч руу дайрч, хүч хэрэглэхийг завдсан нь сошиалд олны эгдүүцлийг төрүүлэв. Түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасч, тавин нэгжээр торгож арга хэмжээ тооцсон байна. Харин ууртай жолооч энэ үйлдлээ ““Эмэгтэй надад шаардлагыг буруу тавьсан, би шаардлагыг зөвөөр хүлээж авч чадаагүй” хэмээжээ.