100 сая төгрөгийн азтанууд батламжаа гардлаа

НӨАТ-ын супер шагналын энэ оны анхны азтанууд тодорлоо. Супер шагнал буюу 100 сая төгрөгийн азтанаар хоёр хүн тодорсон нь нийслэлийн Баянгол дүүргийн 18-дугаар хорооны иргэн С.Энхжаргал, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны иргэн Э.Туул нар юм. Мөн сугалааны 4 дүгээр сарын тохирлын азтануудад өнөөдөр ТЕГ батламж гардуулсан бөгөөд 10 сая төгрөгийн азтанаар нэг хүн тодорсон нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Г.Чинзориг байв.

Азтануудад батламжийг нь Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал, болон албаны удирдлагууд гардуулав. Өнгөрөгч 4 дүгээр сарын сугалаагаар 5 сая төгрөгийн азтанаар 15 хүн тодорчээ. Он гарсаар НӨАТ-ын нийт 108.4 сая баримт хэвлэгдэж, үүнээс 71.9 сая нь баталгаажсан байна.

3 thoughts on “100 сая төгрөгийн азтанууд батламжаа гардлаа

  1. Зочин 2018-05-08 11:05 at 11:05

    Сонгуулийн шоу хийж байгаа юм шиг ингэж худал тархи угаахаа болимоор юм.Үнэндээ шал худал шүү дээ

    Хариулах
  2. зочин 2018-05-08 12:15 at 12:15

    нэг хүнд ингэж хахаж цацтал нь өгч байхаар ядарсан монголчуудад 5, 10-аар нь өгч болдоггүй юмуу орон гэргүй ажил төрөлгүй өвчтэй хөгшин настай гээд олон хүн байнашдээ нээрээ л өгдөг юм бол

    Хариулах
  3. боогий 2018-05-08 14:14 at 14:14

    Д-1000-н зам гүүрийн бааз дээр байдаг хэдэн дэлгүүр баримтаа өгөхгүй өөрсдөө бүгдийг аваад цахимд байршуулдаг юм байна лээ, Хэнээс 1 өдөрт хэдэн баримт орж байгааг нь шалгадаг юм боловуу,

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн