2018-10-16 17:053min012

Химийн хорт нэгдэл агуулсан хуванцар Хөвсгөл нуурт ихээр агуулагдсаныг тогтоожээ

plastic

Долоон сая жилийн өмнө үүссэн Хөвсгөл нуурыг хуванцар хог хаягдлаар бохирдуулан, түүний экосистем, нуурын амьтан ургамлыг сүйтгэж байгааг Женевийн Их сургуулийн эрдэмтэд судлан тогтоожээ.

4-р сарын 30-нд нийтлэгдсэн ВВС-ийн нийтлэлд үүнээс өмнө хуванцар хог хаягдлын судалгааг далай, тэнгист хийж байсан бөгөөд анх удаа цэнгэг уст, эртний нууруудад хийхэд дэлхий хуванцар хог хаягдлаас үүсэн химийн хорт бодист эзлэгдсэн байна хэмээн эрдэмтэд нотолжээ.

Швейцарын Женев нуурын хэдэн арван эрэг орчмын хог хаягдлыг түүж түүний химийн хорт элементүүдийг судалж 3000 дээжээс 670 –г шинжлэхэд бичил хуванцар буюу 5 мм-ээс бага хэмжээтэй хуванцар нь нуурын амьтдын залгиур хоолойг бөглөх, хоол боловсруулах эрхтэнд тээглэх, улмаар ходоодны хүчлийн нөлөөгөөр хорт элементүүд хурдан задрах, тухайн хордсон амьтны үлдэгдлээс нууранд хорт бодис ихээр алдагдах зэргээр нуурыг бохирдуулдаг байна. Гэхдээ ялангуяа цэнгэг усны амьтан ургамалд хэрхэн нөлөөлж буйг илүү нарийн судлах шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ.  Мөн бичил хуванцрын химийн нэгдлийг сундалдахад кадмий, хар тугалга, мөнгөн ус зэрэг маш хүчтэй хорт бодис илэрч байгааг тогтоосон аж. Женевийн нуурын эрэг орчмоос дээжилж авсан хуванцруудын ихэнхийг одоо хэрэглэхээ больсон бүтээгдэхүүнүүд эзэлж байжээ. Хэдийгээр одоо хэрэглэгдэхгүй байгаа ч хуванцар байгаль дээр хэдэн арван жилээр хорт бодисоо ялгаруулсаар байдаг аж. Энэ нь хуванцар хэдэн зуун жилээр байгаль орчныг хордуулсаар байх нь ойлгомжтой болов.  

The team found many noxious chemical elements in the plastics from Lake Geneva (Credit: Alamy)

Зөвхөн Женевийн нууранд гэлтгүй дэлхийд цэнгэг уст эртний нуурууд гэгдэх Италийн Гарда, Монголын Хөвсгөл нууруудад энэ судалгааг хийжээ.

Бусад нуурууд ч Женевийн нууртай төстэй бохирдолтын төвшинг харуулж байна. Гарда нуурт 1 кв. км 1000 том хуванцар хог 450 бичил хуванцар агуулагдаж байна. Энэ хуванцар хог хаягдлыг шинжлэхэд одоо Англид хэрэглэхийг хориглосон материалтай хувцас, гоо сайхны хэрэгслийн хэсгүүдээс хорт бодис ихээр агуулсан болох нь тогтоогджээ. Микропластик буюу бичил хуванцар нь ундны ус, пиво, зөгийн балд хүртэл илэрсэн хэмээжээ. Эдгээр нь хүний биед хэрхэн нөлөөлж буй судалгаа одоогоор хийгдээгүй байна.

Microplastics are even found in remote places, like Lake Hovsgol in Mongolia (Credit: Alamy)

Хөвсгөл нуур буюу Хөвсгөл далай нь Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт оршдог. Энэ нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл дэлхийн арван долоон эртний нуурын нэг, 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.

Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Явсаар нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км.

 

Алслагдсан Монгол нуур Хөвсгөлд хийсэн судалгаа нь Женевийн нуурын бохирдлоос их буюу 1 кв.км талбайд оногдож байгаа нь 48, 146 бол Женевийн нуурынх 44,435 агуулагдаж байгаад санаа зовж буйгаа эрдэмтэд хэлжээ. Ихэвчлэн хүн ам ихээр төвлөрсөн газруудын хог хаягдал салхинд туугдан нуурт хүрдэг бөгөөд эдгээрийн ихэнх нь үйлдвэрлэлийн хог хаягдал байх нь ч бий.

Иймээс хуванцар хэрэглээнээс дэлхий нийтээрээ салах арга зам хайх тухай ярьж эхлэв.

НҮБ-аас саяхан хуванцар хог хаягдал нь “манай гаригийн хямрал” хэмээн томьёолж хуванцрыг ялган цэвэрлэх технологи боловсруулах тухай ярьж байгаа ч дэлхий минь аль хэдийнээ хуванцар хог хаягдалдаа эзлэгд чихээд хуванцраас үүдэлтэй химийн хортой нэгдэл ундны уснаас ч илрэх боллоо хэмээн эрдэмтэд ВВС-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Бэлтгэсэн UPDOWN.mn

Эх сурвалж BBC