БНХАУ-ын хөгжлийг урагш түлхэж, тод харуулж чадсан социализмын систем нь ард түмнийг аврахад туслан хэмээн БНХАУ-ын дарга Си Зиньпин мэдэгдлээ.
Тэрбээр “Хятадын ард түмэн дорнод Азийн ядуу буурай ард түмнийг агуу их үсрэлтээр хөгжүүлж чадлаа. Энэ бол Хятадыг социализм л аварна гэдгийг харуулсан баталгаа мөн гэж Си Зиньпин гүн ухаанч Карл Марксын мэндэлсний 200 жилийн ойд зориулан илтгэхдээ дурджээ. Си Зиньпин бас марксизмын сургааль нь Хятадын үндэсний үзэл санааны гол тулгуур болж цаашдын үсрэнгүй хөгжил, ололт амжилтыг бэхжүүлэх замыг заана гэсэн байна. “Зөвхөн Хятадын онцлогтой социализм л манай орныг амжилттай хөгжүүлж чадна” гэж БНХАУ-ын дарга үгээ төгсгөжээ. Хятад улс Марксист философийг удирдан чиглүүлэх үзэл санааны үндэс болгодог юм. 1978 оноос тус улсад улс төрийн шинэчлэл хийж марксизмын судалгааны ажлыг шинэ шатанд гарган улам баяжуулж байгаа юм.