Энэ сарын 01-нд буюу /2018.05.01/ орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суух хаягтай, эрэгтэй, 19 настай Д нь гадны нөлөөтэй нас барсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлагыг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс хүлээн авч шалгахад түүний төрсөн эцэг, 54 настай Г нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, хүүгийнхээ цээжин тус газар хутгалж, амь насыг нь хохироосон байжээ. Одоо эл хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд хүүгийнхээ аминд хүрсэн сэжигтэн Г-г цагдан хорьжээ.
1 comment
yanaa hairan zaluu hyy,,,iim muuhai ezeg ehed zayah gejdee chaavaas