Өмнөд Солонгос улсын Батлан Хамгаалах Яамнаас “Ерөнхийлөгч Мүн Че Ин цэргийн алба хаах хугацаа эдүгээ 21 сар байгааг бууруулж, 18-н сар болгох санал гаргасан” хэмээн мэдэгджээ.
Уг саналд дурдсанаар цэргийн албын шинэчилсэн журмыг 2020 оны 11-р сараас хэрэгжүүлж эхлэх талаар мөн дурдсан байна. Батлан Хамгаалах Яамнаас цэргийн хугацааг богиносгохоор болсонтой холбогдуулж, санал гаргасны дагуу зохих баримт бичгийг бүрдүүлж, энэ сарын дундуур Ерөнхийлөгч Мүн Че Ин –д танилцуулах болжээ. Хэрвээ тэрээр зөвшөөрвол тус улсад цэргийн алба хаах хугацаа 2020 оноос эхэлж 18 сар болох юм байна.