Сүүлийн жилүүдэд хар тамхитай холбоотой хэрэг нэмэгдэж байна. Олон улсын хэмжээнд дамжин өнгөрч буй хар тамхины 20 хувь нь тухайн улсдаа үлддэг гэсэн судалгаа бий.

Монгол Улсыг олон улсын хэллэгээр хар тамхины дамжин өнгөрөх бүс гэдэг байсан бол одоо энэ “статус” өөрчлөгдөж хэрэглэгч орон болж байгаа бололтой.

Тоо баримт сөхөж үзвэл 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар хар тамхитай холбоотой 61 эрүүгийн хэрэгт 132 хүн холбогдож хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатандаа яваа юм байна. Эдгээрийг насны ангиллаар авч үзвэл, насанд хүрээгүй хүүхэд холбогдсон тохиолдол 2 дахин өсчээ.

Сүүлдээ мансууруулах төрлийн бодисыг хилээр нэвтрүүлж оруулж ирэх арга нь ч улам нарийсч хамгийн сүүлд гэхэд бэлэг эрхтэндээ нууж оруулж ирсэн С-ийг цагдаа нар баривчлаад байна. Тодруулбал, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлстийн албан хаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө хийсэн шалгалтаар тэрээр хар тамхийг бэлэг эрхтэндээ хийж хилээр нууцаар оруулах оролдлого хийсэн тул ийнхүү одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461-дүгээр ангид саатуулан шалгаж байна.

Уг сэжигтэн эмэгтэй С нь өмнө мөн л хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хэргээр шалгагдаж байсныг эх сурвалж хэллээ. Түүний бие дэх бодисыг мэргэжлийн эмчийн хяналтан дор гаргаж авсан байна. Хэрвээ түүний биед задарсан бол амь нас нь аюултай байдалд орох байсныг ч мөн хэлж байна. Тэрээр А, Г, Э нарын хамт БНХАУ-аас метафетамины агууламж бүхий Мөс гэх нэршил бүхий бодисыг оруулж ирснээ зарж борлуулах зорилготой байснаа хүлээжээ.

Түүний биеэс хурааж гаргаж авсан уг бодисыг шинжилгээнд хүргүүлснээр 1971 оны Сэтгэц нөлөөт бодисын жагсаалтад багтсан метафетамины агууламжтай бодис гэдгийг баталсан байна. Энэ мэтчилэн 2018 он он гарсаар хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисыг зарж борлуулах гэсэн зургаан хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгаж байгаа юм. Тодруулбал, -2018 оны дөрөвүгээр сард өмнө нь хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байсан иргэн Б, Н нар хар тамхийг их хэмжээгээр хилээр нэвтрүүлж бусдад худалдаалж байсныг цагдаагийн албан хаагчид үйлдэл дээр нь барьжээ.

-2018 оны гуравдугаар сарын 18-нд М нар мөсийг борлуулах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн байхад нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж саатуулсан байна. Цагдаагийн байгууллагаас хар тамхины асуудлаар анхаарал тавьж ажиллах болсны илрэл бол тус газар Хар тамхитай тэмцэх газрыг дотроо байгуулснаас харж болно.

Түүнчлэн 19-25 насны иргэд дээрх шалгагдаж байгаа иргэдийн 37,8 хувийг эзэлж байгаа бол 26-35 насны иргэд дийлэнх буюу 88 хувийг эзэлжээ. Зөвхөн энэ оны тоо баримтыг авч үзэхэд, 35 наснаас доошхи иргэд холбогдсоныг харж болохоор байна. Ийнхүү 35 хүртэлх насны залуучууд хар тамхи ийнхүү хил дамнуулан худалдаалах хэрэгт холбогдож буй нь амар хялбар мөнгө олох гэснээс үүдэлтэй байдаг. Тэгээд ч Зүүн Азийн орнууд руу визгүй зорчдог давуу тал нь энэ төрлийн тээвэрлэгч болоход сул тал болчихдог аж.

By updown

2 thoughts on “Хар тамхи биедээ “тээвэрлэсэн” иргэд 461 дүгээр ангид хоригдож байна”
  1. ирсэн С-ийг биеэндээ хар тамхи нууц оруулж ирсэн гэдэг мэдээ худлаа цагдаа нар хүн гүтгэж байна үнэн юм бол зурагтай нотолгоотой нь мэдээл

  2. дэлхий нийтээр хар тамхичидтай тэмцэж байхад монгол улс яагаадхар тамхи тээвэрлэгчидээ хамгаалаад солилцоо хийж авчраад байнаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн