Булган аймгийн Бугат суманд өчигдөр гурван ихэр охин мэндэлжээ. Тус аймгийн “Их залуу” багийн иргэн Э.Одонхүүгийн гэргий н.Цэрэннадмид ихэр охидоо өлгийдөн авч дөрвөн охинтой боллоо. Эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа гэнэ. Ихрүүдийн баяраар ихэр хүүхэд мэндэлсэнд иргэд хүндэтгэлтэй хандаж байгаа аж.
Орхон аймгийн БОЭТ төрөх тасагт 2004, 2017 онд гурван ихэр хүүхэд мэндэлж байсан бол энэ он гарснаар гурав дахь ихэр нь энэхүү охид болж байгаад эмч нар ихэд бэлэгшээж байна.