09:00 цагт: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нягтлан бодогч нарт зориулсан сургалт, семинар хийнэ. Хаана: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн байранд.

09:00 цагт: “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР-2018” үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй “Үндэсний тогтмол хэвлэлийн өгүүллийн нэгдсэн сан” сэдэвт сургалт Монгол Улсын Үндэсний номын санд болно.

10:00 цагт: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар, тус газрын дэд дарга С.Даваасүрэн нартай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. Хаана: НМХГазрын байранд.

11:00 цагт: Пума зочид буудлын хоёр давхарт Бөхийн холбооны Р.Нямдорж, Д.Данзан болон улсын заан Мягмар нар хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагт: “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Ард түмний шүүх байгуулж авлигачдыг шийтгэе цуглааныг “Монголын хүний төлөө” нам зохион байгуулах болсон талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:00 цагт: Үндэсний бичиг үсгийн баяр-2018 арга хэмжээний хүрээнд судлаач Н.Отгонбаатарын хувийн цуглуулгад байдаг бичиг үсгийн соёл, дурсгалтай холбогдолтой эд өлгийн зүйлээр “Монгол ном бичгийн эрдэнэс” сэдэвт үзэсгэлэн Төрийн түүхийн музейд болно.

11:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд “Хэвлэл мэдээлэл ба тав дахь засаглал” хэлэлцүүлэг болно.

11:00 цагт: Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс “АТГ-ын дарга авлигачдыг хамгаалах сүүлчийн найдвар байсан уу?” Сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна.Хаана: АТГ-н Олон нийтийн төвийн 105 тоотод.

12:00 цагт: “Уурхайчдын спортийн их наадам-2018”-ын нээлтийн арга хэмжээ “БУЯН-УХАА” спортийн ордонд болно.

12:30 цагт: Олон улсын сувилагчдын өдрийг угтан “Сувилагчдаа сонсоё” хэлэлцүүлгийг УИХ дахь эмэгтэй гишүүдийг бүлгээс санаачлан Төрийн ордны Д.Сүхбаатар танхимд зохион байгуулна.

НИЙСЛЭЛИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВД 11:30 цагт: Нэг цэцэг нэг дэлхий төслийн хүрээнд “ЦЭЦГИЙН БАЯР 2018” өдөрлөг зохион байгуулах гэж байгаа талаараа Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээлэл өгнө.

12:00 цагт: “ГЭГЭЭН МУЗА-14” ОУ-ын театрын шилдгийг шалгаруулах уралдаан болон “Өндөр Гэгээн” дуулалт жүжиг энэ сарын 5-нд Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа тоглогдох талаар мэдээлэл хийнэ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн