Энэ сарын 7-нд болох ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохгүй гэх мэдээлэл байна. Энэ арга хэмжээнд гадаадын хэд хэдэн орны төрийн тэргүүн оролцохоор төлөвлөсөн аж.
Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад оролцоод ирснийг эс тооцвол Ерөнхийлөгч албан ёсны айлчлал хийгээгүй байгаа юм. Тэгвэл Монгол Улсын төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас хамгийн түрүүнд ОХУ-д айлчлах хүнээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлал яригдаж байгаа бөгөөд тэрээр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцож магадгүй бололтой.