Гариг эрхэсийн зөгнөснөөр энэ сард ордуудын амьдралд томоохон эргэлт гарахыг зөгнөжээ. Ингээд юу гэж зөгнөснийг уншигчдадаа хүргэж байна.

Хонь

Нарны аймаг таны төрсөн сар луу шилжих тул энэ сард таны орлого өснө. Ингэхээ хэрэггүй зүйлст зарлага гаргахгүй байхыг анхааруулжээ. Ашиг орлого, гэнэтийн боломжоор дүүрэн энэ сард та гэр бүлдээ цаг гаргаж, байшиндаа засвар хийж тохижуулах нь илүү таатай. Сарын сүүлээр та төсөвөө хянахад илүүдэхгүй.

Үхэр

Үхрийнхэн энэ сард илүү их гэрэлтэж бусдын анхаарлын төвд байна. Ажил мэргэжлийн хувьд албан тушаал ахих, хамтын ажиллагаа эхлүүлэх, гэрээ хийхэд тохиромжтой сар байх ажээ. Мөн аялалд гарч, шинэ найз нөхөдтэй болохыг зөвлөе.

Ихэр

Нарны аймаг, од эрхэс таны нууцхан хүсэл мөрөөдлийг биелүүлэх тэр цэгт байрласан учир тэд таныг сонсоно. Таны чин сэтгэлээсээ хүсдэн нууц мөрөөдөл энэ сард л биелэх хамгийн өндөр магадлалтай байна. Ялангуяа тавдугаар сарын 29-нд сар бүтэн гадаргуутай болох буюу тэргэл байх учир та хүслээ шивнээрэй.

Мэлхий

2011 оноос хойш таны ажил мэргэжилд болон хувийн амьдралд гэнэт гарсан өөрчлөлтүүдийг туулж өнгөрөөсөн. Харин одоо Тэнгэрийн ван нь Үхрийн орд руу шилжиж байгаа тул таны амьдралд ч бас шинэ соргог зүйлсээр дүүрэн эерэг өөрчлөлт гарах нь. Энэ үед л та өөрийн үнэт зүйлсийг мэдэрч, эргэн тойрны хүмүүс таныг дэмжиж, тойрон хүрээлэх болно.

Арслан

Үхрийн ордонд байгаа нарны аймаг сарын эхний 10 хоногт арслангийнхны хүсэл эрмэлзлийг сонсоно. Ингэхдээ та зорилгоо биелүүлэхийн тулд өөрийн танилын хүрээгээ тэлж, шинэ хүмүүстэй танилцахыг зурхайд зөвлөжээ. Ингэснээр таны санаж сэдсэн бүхэн маш хурдан биелэнэ. Мөн таны хичээл зүтгэлийг олон нийт үнэлж, нэр хүнд авчирах юм байна.

Охин

Та энэ сард бүтээлч сэтгэлгээгээ хөгжлүүлж, шинэ судалгаан дээр үндэслэн эрүүл мэндийн шинэ дэглэм барихад илүү тохиромжтой. Шинээр мэдлэгээ тэлж, ямар нэгэн сургалт дамжаанд элсэхэд маш сайхан цаг юм.

Жинлүүр

Энэ сард таны амьдралд гэрлэлт болон үхэл хагацал уй гашуу, томоохон гарзын аль нэг нь тохиолдож болзошгүй. Иймд та бусадтай харьцах хандлагаа анхаарч, дотроо илүү бодолтой, анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй болох нь. Мөн таны амьдралыг өөрчлөх шинэ түнш гарч ирэх тул сонголтоо зөв хийхийг анхааруулж байна.

Хилэнц

Нарны аймаг бол Үхрийн орд руу шилждэг цорын ганц гариг биш. Тавдугаар сарын 15-нд Тэнгэрийн ван ч бас энэ ордоос гардаг тул хилэнцийнхний ажил амьдралд маш олон гэнэтийн өөрчлөлт гардаг. Дараагийн хэдэн жилд таныг хүрээлж байгаа хүмүүс, найз нөхөрлөлд маш их өөрчлөлт гарна. Энэ хугацаанд дотны хүмүүс тань таныг орхих, эсвэл илүү бат бэх болох эсэхийг харуулах гэнэтийн том сорил байх болно.

Нумын орд

Энэ сард таны үүрэг хариуцлага илүү нэмэгдэнэ. Аялалд гарах гэж байгаа бол түр хүлээ. Гэр бүлдаа илүү цаг зарцуулж, бат бөх харилцаатай байхыг зөвлөе. Тэвчээртэй бай.

Матар

Ажил хөдөлмөрийн хувьд танд илүү боломж гарна. Энэ сард үзвэр үзэх нь таны сэтгэлийг илүү сэргээх болно. Гариг эрхэс таныг ивээж, амьдралд тань шар гэрэл асна.

Бумбын орд

Тэнгэрийн ван,үхрийн орд руу шилждэг тул энэ сард таны бүтээлч сэтгэлгээ илүү хөгжинө. Хүүхэд насаа эргээд эргэцүүлэн бодоход эх, гэр бүлтэйгээ харилцах харилцаа чинь насанд хүрсэн хүн, дараагийн сар, дараагийн хэдэн жилүүдэд та гэртээ юу болохыг тодорхойлох үүрэгтэй болно.

Загас

Энэ сард та найз нөхөд болон үе тэнгийнхэнтэйгээ шинэ харилцаа холбоо тогтоох, харилцаагаа сайжруулах нь илүү тохиромжтой гэж од эрхэс зөгнөжээ. Ингэснээр таны амьдрал илүү өнгөлөг, урд тохиолдож болзошгүй саад бэрхшээлийг найз нөхдийнхөө тусламжтай хялбар давах болно.

Б.Яруу

By updown

2 thoughts on “Тавдугаар сарын зурхай: Ордуудын амьдралд томоохон өөрчлөлт гарна”
  1. Ордуудын зурснаар амьдрал сайхан болчихдог бол сайхнаа. энэ зурхай гэж худлаа зүйлээ болих хэрэгтэй.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн