Трамп, Макрон хоёрын суулгасан мод алга болжээ

Долоо хоногийн өмнө Францын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Цагаан ордны хашаанд Дональд Трамп, Эммануэл Макрон нар хамтдаа мод суулгасан юм. Алтлаг өнгөтэй хүрзээр мод суулгаж буй тэдний дэргэд эхнэрүүд нь харж зогсоо зураг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байв.

Уг модыг Макрон Францын нэгэн ойгоос тусгайлан авчирсан нь учиртай байв. Тус ойд дэлхийн нэгдүгээр дайны үед АНУ-ын 2,000 орчим тэнгисийн цэрэг амь үрэгдсэн түүхтэй ажээ. Тэгвэл хэд хоногийн дараа уг суулгасан мод нь ор сураггүй алга болсныг хэвлэлүүд илрүүлсэн байна.

Хэсэг эрэл сурал болсны эцэст өчигдөр буюу Ням гарагт АНУ дахь Францын элчин сайд Жирар Аро сэтгүүлчдэд мод алга болсон шалтгааныг тайлбарлажээ. Тэр суулгасан модыг хорио цээрийн горимд шилжүүлсэн гээд “АНУ-д нэвтрүүлэх ямар ч амьд биетийг хорио цээрийн дэглэмд оруулж шалгадаг ёстой. Дараа нь модыг дахин суулгах юм” гэсэн байна.

Эх сурвалж: AFP

3 thoughts on “Трамп, Макрон хоёрын суулгасан мод алга болжээ

  1. ё 2018-04-30 15:28 at 15:28

    Хууль бол хууль байна даа.Америкийн хуулийн цаана шинжлэх ухааны том нотолгоо байнга дагаж байдаг

    Хариулах
  2. turuu 2018-04-30 17:14 at 17:14

    gomo 2

    Хариулах
  3. S 2018-04-30 18:36 at 18:36

    Вашингтон диси чингисууд олонтой шуу цаадуул чинь махаа шарах гээд хулгайлаад явсан

    Хариулах

S-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн