Олон улсын хамгийн алдартай телевизийн шоу нэвтрүүлгийн нэг гэгддэг “The Voice” шоуг Монгол ТВ албан ёсны эрхтэйгээр эх орондоо нэвтрүүлж эхэлснээс хойш үзэгчдийг хүсэн хүлээлгэдэг нэвтрүүлгийн нэг болсон. Ням гариг бүрт цацагдаг тус нэвтрүүлгийн халз тулаан өчигдөр болж, Төрийн соёрхолт, дуучин Болд багийнхаа хүчирхэг хоолойтой хоёр оролцогчоо авч үлдсэн нь тун сэтгэл хөдлөм агшин байлаа.
Үзэгчдийн саналаар торгон мэдрэмжтэй, охидын сэтгэлийг уяраасан Мөнхбаяр, Бүжинлхам нар сонгогдсон бол Болдын сонголт тун нүдээ олов. Тэрбээр Ж.Ариунжаргал, Сайнбилэг нарыг сонгосон юм. Ингээд тэмцээнийг Б.Одмандах, С.Тэлмэн, Д.Бямбахишиг, Л.Насанбуян нар орхисноор нэвтрүүлэг өндөрлөв. Энэ үеэр Л.Насанбуян “Voice-т намайг дэмжсэн үзэгчид, аав ээж, бяцхан охиндоо баярлалаа. Болд дасгалжуулагчдаа баярлалаа. Цаашид би дуучин байх эсхиэ шийднэ” гээд тайзыг орхилоо.
1 comment
Энэ ер нь шал дэмий орсон.Нэг авьяастай хүнийг хасуулан хасуулан орох хэрэг байсан уу?