Бөхийн холбооны маргаанаас болж үзэгчид хохирч байна

Өнөөдөр “Бөхийн өргөө”-нд болох ёстой байсан дуучин О.Гансувдын “Миний ээж хөөрхөн” анхны бие даасан тоглолт Бөхийн холбооны маргааны улсаас ирэх сарын 2-нд “UB Palace”-ийн концертын их танхимд болохоор өөрчлөгдлөө.
Мөн тоглолт хийх хуваарьтай байсан ЦДБЭЧ-ын гоцлол дуучин Г.Тэгчинжавын тоглолт ч ирэх сарын 7-нд “UB Palace”-д болохоор хойшлогджээ. Энэ тухай уран бүтээлчид нь хэвлийн хурал хийлээ. Одоогоор Бөхийн холбоо хөл толгойгоо олохгүй хоёр даргатай болчихоод байгаа.
Энэ асуудлын улсаас Бөхийн өргөөг түр хаасан бөгөөд төлөвлөсөн тоглолтууд цуцлагдахад хүрсэн. Маргааны улмаас дуучин П.Идэржавхлан тоглолтоо МҮЭСТО-д хийсэн. Энэ мэт олон уран бүтээлчид болон үзэгчид хохирч байна.