Өнгөрсөн бямба гаригт (2018.04.21) Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Алтай” констракшины “Саруул” хотхонд гал гарч 27 настай эмэгтэй амь насаа алдсан хэрэг гарсан. Шалгалтын явцад төрсөн дүү нь эгчийгээ санаатайгаар хөнөөж, хэргээ нуун далдлахын тулд гал тавьсан нь тогтоогдсон билээ. Нийслэлийн цагдаагийн газраас өнөөдөр дараах мэдээллийг өгөв.
Холбогдох албаны хүмүүсийн хэлснээр гэмт хэрэгтэн нь 1999 онд төрсөн 19 настай эрэгтэй Н гэгч нь найзынхаа хамтаар шунахайн сэдэлээр эгчийнхээ амийг хөнөөөсөн болохыг нь тогтоосон байна. Налайх дүүрэгт оршин суух хаягтай тэрбээр энэ хэргээ нуун далдлах зорилгоор очлуур ашиглан бензин асгаж түймэр тавьсан аж. Түүнийг эл хэргээ үйлдсэнийх нь маргааш ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулжээ. Талийгаач нь ганц бие байсан бөгөөд хөршүүд нь түүнийг сайн таньдаггүй байсан аж.
Галын улмаас дээд, доод хажуу талын дөрвөн айлын тагт галд өртөж, орц тэр чигээрээ утаа униарт дарагдсан аж. Тухайн үед Нийслэлийн онцгой байдлын газрынхан “гал гарлаа” гэх дуудлагын дагуу очиход найман давхрын айлаас гал гарч, найм, ес, 10,11 давхрын цонхны хүрээ, тагтан дээрх эд хогшил шатаж байжээ. Онцгойгийнхон 64 том хүн, 24 хүүхдийг угаартахаас сэргийлж, байрнаас гаргасан байдаг.
6 comments
Ийм арчаагүй алуурчид хулгайчдыг шоронд нь зовоож тарчлааж бгаад цааш харуулж баймаарын, улсын мөнгөөр хүн сүгнүүдийг тэжээж бдг хайран бга да. Хүнээ алдсан адгийн сүгээр дүүрлээ энэ монгол
yadag muu har aluurchin we
hogiin novshiig alah ch bagadana
Нэр төр хөөцөлдсөн нэг хоёрхон хүний санал санаачлагаар цаазын ялыг байхгүй болгосоны улмаас ийм төрлийн гэмт хэрэг өдүүлэх нь нэмэгдсэн,чамайг алчихаад шоронд ороход би хорин таван жилийн дараа дөчин хэдтэй гараад ирнэ,чи тэр үед ялзраад дууссан байна шүүдээ гэж агсагнаж байгаа хүнийг нүдээрээ харж чихээрээ сонссон шүү?цаазын ялыг даруй сэргээх хэрэгтэй.
bidnii hyssen ardchilal ingej ehelsen bilee?ted bas l ardchilalaa altan haraazaigaan dyyraiaad tgee bolob yy?Bat-yylliig hyrdan barij horih heregtei,zaasilbal Ebbeeg ch men adil horih l bono!
Neg egchee alah neg heseg egchee alah adilhan daa tsaaz baihgvi