Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй Хаан банкны Булган аймгийн салбарын Гурванбулаг суман дахь тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Л.Д нь хаан банкнаас 216 942000 төгрөг завшсан байна.
Тодруулбал, Л.Д нь ХААН банкны Булган аймгийн Гурванбулаг суман дахь тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ХААН банкны Гурванбулаг суман дахь тооцооны төвийн илүүдэл болох 71233000 төгрөг, Дашинчилэн суман дахь тооцооны төвийн илүүдэл болох 104000000 төгрөг, Баяннуур суман дахь тооцооны төвийн илүүдэл болох 40888000 төгрөг бүгд 216942000 төгрөгийг ХААН банкныКасс, Үнэт Зүйлийн Газарт хүргэхээр авч яваад улмаар өөрийн бусдаас зээлсэн зээлийн төлбөрийг төлж, бусдын эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан байна. Өөрөөр хэлбэл 216 942 000 төгрөгийг Улаанбаатарын хотын төв банкинд хүргэж өгөхөөр явж байх замдаа өөрийн хувийн өглөг, авлагатай, зээлтэй хүмүүсийн данс руу шилжүүлж хувьдаа завшсан аж.
Түүний гэм буруутай байж болзошгүй энэ үйлдлийг цагдаа болон прокуророос шалгаж шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс Л.Д-ыг гэм буруутай гэж үзсэн. Тодруулбал, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж, энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Д-ын бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлэн онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч Л.Д үүрэнжаргалыг хөрөнгө завших гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Л.Д гэм буруутай үйлдлийн улмаас ХААН банкинд 216942000 төгрөгийн шууд, 3300000 төгрөгийн шууд бус хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт үйлдлийн замаар олсон дээрхи мөнгөнөөс 41423000 төгрөгийг хураан авч Хаан банкинд олгож, мөн 31692750 төгрөгийг шилжүүлсэн нэр бүхий 10 хүний дансыг битүүмжилж, захиран зурцуулах эрхийг хязгаарласан байна. Иймд Ж.Б 5000000 төгрөгийг, А.Б 2600000 төгрөгийг, Б.Д 900000 төгрөгийг, Д.Д 2999000 төгрөгийг, Ц.С 2349900 төгрөгийг, Д.Ч 9000000 төгрөгийг, Д.Б 1000000 төгрөгийг, Б.Б 5543850 төгрөгийг, Ж.Б 1300000 төгрөгийг, Д.П1000000 төгрөгийг тус тус битүүмжилсэн дансны битүүмжлэлийг хүчингүй болгож, нийт 31692750 төгрөгийг ХААН банкинд буцаан олгож, шүүгдэгч Л.Д 143826250 төгрөгийн шууд, эд хөрөнгийн үнэлгээтэй холбогдож гарсан 3300000 төгрөгийн шууд бус хохирлыг тус тус гаргуулж, хохирогч ХААН банкинд олгохоор шийдвэрлэв. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Л.Д хоёр жилийн ял оноосон байна.
Энэ бол Хаан банкны зөвхөн нэг ажилтны гаргасан зөрчил. Үүнээс гадна тус банкны ажилтнууд цөөнгүй алдаа гаргаж байсан бөгөөд бид энэ талаар цувралаар хүргэх болно.
Эх сурвалж: infomongol.mn
2 comments
Ийм мөнгө идчээд 2 хон жилийн ял авдаг бол бүх ажилтан ингээд бдг болчих видэ. Анод ын нэг авгай бн хэдэн тэрбумаар нь идэж найз нөхөддөө хадгалуулчаад гадуур ял эдэлсэн болоол гараад ирсэн. Нөгөө их мөнгөө хэрэглээл нуугаал явж бга юм чинь
тэгээд 1 жил суугаад л гарна биз