2018-04-26 10:141min01

Эцэгтэйгээ архи ууж, амь насыг нь хөнөөгөөд нуусан байжээ

arhi

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины ноцтой гэмт хэрэг гарч, нуун дарагдуулсан байсныг цагдаа нар илрүүлжээ. Дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч Д, Г нараар ахлуулсан ажлын хэсгийнхэн  мэргэжлийн ур чадвар гаргаж 23 настай Х нь төрсөн цэгтэйгээ архи ууж маргалдан, зодож амь насыг нь хөнөөсөн байсныг тогтоожээ.

63 настай иргэн нас барсан хэргийг талийгаачийн хүү цагдаад дуудлага өгсөн бөгөөд “Түлээ хагалж байхад хагарсан мод үсэрч тархиндаа гэмтэл авсан” тухай хэлжээ.Гэвч Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гаднын нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон тул мөрдөн байцаагчид  хавтаст хэрэг нээж хэргийн мөрөөр шалгаж эхэлсэн байна. Хохирогч гаднын нөлөөтэй нас барсан нь нэгэнт тодорхой болсон учраас ийм шийдвэрт хүрсэн аж. Цагдаа нар талийгаачтай хамт ажиллаж байсан хүмүүс, танилууд, найз нөхөд, төрөл садан, хамт архи уудаг байсан зарим хүнээс тайлбар, мэдүүлэг авч, цуглуулсаар хэргийн хүрээг хумин шалгасаар сэжигтнээр талийгаачийн хүүг саатуулсан байна.  Шалгалтын явцад талийгаач архи, согтууруулах ундаа хэрэглэсэн  үедээ гаднын нөлөөтэй гэмтэл авч Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүргэгдэн очоод  нас барсан нь тодорхой болжээ. Мөн хүү нь аавыгаа хөнөөсөн гэдгээ мэдүүлэгтээ хүлээсэн аж.