Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалт ирэх сарын сүүлчээр эсвэл зургадугаар сарын эхээр хийхээр товлогдоод буй. Дээд хэмжээний уулзалт болох газарт таван улсыг нэрлээд байсан ч Сингапур, Монгол хоёр тунаж үлдээд байгаа аж. Тэгвэл Хойд Солонгосын төрийн тэргүүн Сингапураас илүү Монголд Д.Трамптай уулзахыг илүүд үзэж байгаа юм байна.
Эх сурвалжийн хэлснээр Монголтой найрсаг харилцаатайгаас гадна галт тэргээр хүрч очих боломжтой зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэж, Монголд уулзалт хийх сонирхолтой байгаа аж. Тэгвэл АНУ болон Монгол нь мөн найрсаг харилцаатай боловч Монголын нийслэл Улаанбаатарын дэд бүтцийг Вашингтон “тааруу” гэж үзэж, уулзалтыг Сингапурт зохион байгуулах сонирхолтой байгаа гэнэ.
1 comment
худлаа яалаа гэж манайд…Уулзвал гараад өгнөө энэ Монгол минь…