Korean Air компанийн ерөнхийлөгч Чо Ян Хо-гийн охид тус компанид өндөр албан тушаал хашдаг. Тэд эрх мэдлээ ашиглан ажилчидаа элдэвээр дарамталж, биед нь халдсан тохиолдлууд удаа дараалан гараад байгаа.
2014 оны тавдугаар сард Incheon Hyatt зочид буудлын барилгын ажил дээр ирээд ажилчидтай хэрхэн харьцаж байгаа нь дүрс бичлэг хийгджээ.
Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн томоохон компанийн эзний гэр бүлийг тойрсон дуулиан дэлхийн өнцөг булан бүрт анхаарлын төвд өртсөөр байна.
Үүнтэй холбогдуулан тус компанийн ерөнхийлөгч ааштай охидоо албан тушаалаас нь чөлөөлж буйгаа албан ёсоор зарласан. Энэ хэргийн дуулиан намжаагүй байхад Чо Ян Хо-гийн эхнэр Ли Мюн Хэ нь 2013 онд Сөүл дэх амины орон сууцаа засуулж байхдаа тэнд ажиллаж байсан хүмүүсийг элдвээр дарамталсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгаж байна.
1 comment
k k k