Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн амь насыг хөнөөх гэж байсан нэгэн террористыг цагдаа нар өмнөд нутгийн Тамил Наду мужаасаа баривчилсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Мохаммед Рафик гэгч 1998 онд цуврал дэлбэрэлт үйлдсэн хэргээр ял эдэлж байжээ. Орон нутгийн нэгэн тээвэрлэгч хоёрын яриа нийгмийн сүлжээгээр саяхан тархсан байна. Энэ ярианд үндэслэн М.Рафик гэгчийг баривчилжээ.
Энэтхэгийн цагдаа нар тайлбар хийхдээ “М.Рафик тээвэрлэгчтэй тээврийн хэрэгслийн төлбөр тооцооны тухай голдуу ярьсан. Гэхдээ тэрбээр гэнэт “Бид Моди-г устгахаар шийдсэн гэж хэлэх нь сонсогдсон” гэсэн байна.