Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэдгээр олны танил болсон Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
Тэдэнд холбогдох шүүх хурал энэ сарын 20-нд болохоор товлогдсон байсан ч шүүх хуралдаанд шинжээч байлцуулах шаардлагатай хэмээн үзэж, өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.
Нийслэлийн Прокурорын газар Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 буюу Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар “Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.
.