“Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл“ ТББ-аас ЕБС-ын бага дунд ангийн хүүхдүүдэд “В” витамин албадан уулгаж, вакцины туршилт хийсэн тухай өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Хэвлэлийн хуралд оролцсон Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл тэргүүн Б.Алтанжолоо, орон нутгийн эцэг эхийн төлөөлөл Д, Батдамба, эцэг эхийн зөвлөлүүдийн үндэсний сүлжээ Ц.Эрхэмбаатар нар энэхүү туршилт нь Монгол хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж, удмын санг устгах хүртэл гаж нөлөө үзүүлж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар онцолсон юм.
“Ерөнхий боловсролын 15 сургуулийн 8,214 хүүхдэд туршилтаа хийж байгаа”
“Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-ийн тэргүүн Б.Алтанжолоо: ЕБС-ийн бага ангийн 8214 бага насны хүүхдэд “В” витамин албадан уулгаж эмийн туршил хийлгэж буй талаар эцэг эх, багш, эмч нараас ирсэн гомдлын дагуу судалж үзэхэд хүүхдүүдээр хоёр удаагийн туршилт хийж байсан тухай тогтоогдсон. Хүүхдүүдэд эмийн туршилт хийхийг эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл олгож БСШУЯ-тай хамтран зохион байгуулж ажилласан болох нь баримтаар нотлогдсон.
Цөөхөн хүн амтай манай иргэдийн бизнесийн санхүүгийн бүлэглэлүүд бага насны хүүхдүүдэд эмийн туршилт хийж, мөнгө олж байгааг бид жигшиж зэвүүцэж байна. “Монгол хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой” гэсэн Үндсэн хуулийг зөрчсөн маш хар жил болж өнгөрлөө.
Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин хүүхдэд эрүүл мэндийн туршилт хийх зөвшөөрлийг ЭМЯ, БСШУСЯ хамтран олгож ажилласан болох нь баримтаар нотлогдсон. Уг баримтанд тулгуурлан ЭМЯ, БСШУСЯ, ХНЯ-нд “Бага насны хүүхдийг туршилтад оруулж буй бусармаг явдлаа таслан зогсоогооч” гэсэн агуулга бүхий албан бичиг хүргүүлсэн.
Гэвч, ХНЯ-аас бусад нь огт хариу өгөөгүй. Тиймээс “сүрьеэ өвчнийг Д витамины нөлөөгөөр урьдчилан сэргийлэх нь” гэсэн энэ туршилт судалгааны төслийг нэн даруй зогсоох, хүүхдийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг судлан тогтоох, баримтжуулах шаардлагыг бид Монгол Улсын Ерөнхий сайд болон УИХ-ын даргад хүргүүлнэ. Эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл ТББ нь Монголын гэр бүл, хүүхдийн сайн сайхны төлөө нийгэмд үйлчилдэг байгууллага юм.
2017 онд уг төсөлд хамрагдаж байгаа хүүхдийн биеийн байдалд гарсан сөрөг үр дагаврыг эцэг эхийн төлөөлөл бидэнд мэдэгдсэнээр уг асуудлын араас хөөцөлдөж эхэлсэн бөгөөд нэлээд ноцтой баримт материалыг бүрдүүлсэн байгаа. Бид энэ төслийн Монгол хүүхэд, Монгол хүний удмын санг устгах, хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн, үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх үйл ажиллагаа буюу “Биологийн туршилт” гэж үзэж байна. Ерөнхий боловсролын 15 сургуулийн 8,214 хүүхдэд туршилтаа хийж байгаа.
Долоо хоногт нэг тун Д витаминыг хүүхдийн аманд хийж өгөөд араас нь ус уулгаж амыг нь шалгаж байна. Тэрийг нь хянагч гэж нэрлэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдэд хүчээр тэр эмээ уулгадаг. Эмч нар ийм ажиллагааг хүүхдүүд дээр явуулахыг зөвшөөрөхгүй, сэтгэл өвдөж байна хэмээж байгаа юм” Тиймээс нийт эцэг эхчүүд анхааралтай байж Д витамины туршилтад хүүхдүүдээ оруулахгүй байж, мөн хохирсон хүүхэд байвал манай байгууллагад хандахыг хүсэж байна. Монгол хүүхдийг туршилтын бай болгож байгаад бид маш их харамсаж, жигшин зэвүүцэж байна. Цаашид бид шат дараалсан арга хэмжээг авна” гэв.
“Цоо эрүүл байсан дүү маань туршилтад орсноор уушги нь байнга өвддөг, нүд нь ойр ойрхон анивчдаг болсон”
Монголын эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Ц.Эрдэнэбаатар “Миний төрсөн эгчийн хүүхэд энэ туршилтад хамрагдсан. Амралтаараа хөдөө агаарт тогтмол гарч байдаг эрүүл мэндийн хувьд цоо эрүүл хүүхэд. Энэ шинжилгээнд хамрагдсанаар бие, эрүүл мэндийн хувьд олон өөрчлөлт гарсан.
Баруун талынх нь уушги хатгаж өвддөг болсон. Биеийн тамирынхаа хичээлдээ ч орж чадахааргүй болсон. Туршилтад орохоосоо өмнө дүү маань цоо эрүүл байсан нь шинжилгээгээр тогтоогдсон байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар байнгын гар хөл нь хөлөрдөг болсон.
Харин туршилтад хамрагдсаны дараагаас эхлэн уушги нь байнга өвддөг, нүд нь ойр ойрхон анивчдаг, бие бялдар нь үлбэгэр, сулбагар болчихсон. Энэ туршилтыг долоо хоногийн пүрэв гараг бүр хийдэг. Ядарч байна уу, сульдаж байна уу гэх мэтээр байнга асуудаг гэсэн. Хамгийн гол нь эдгээр 8,214 хүүхдийг туршилтад хамруулахдаа цоо эрүүл байхад нь сонгож авсан юм билээ. Дахиж Монголын хийл гайлаар дахиж ийм төрлийн зүйл орж ирэхгүй болтол нь тэмцэх болно” гэсэн юм. Энэ асуудалтай холбогдуулан “Монголын Эрүүл мэндийн үүсгэл” НҮТББ-аас дараах тайлбарыг өглөө.
3 comments
Ямар аймаар юм бэ
Манай хүүхэд энэ судалгаанд хамрагддаг, энэ бол туршилт биш судалгаа, сургуулийн насны хүүхдүүдэд витамин Д уулгаад сүрьеэ өвчнөөс сэргийлэх харин ч сайн үйл явагдаж байгаа ш дээ, би сая судалгааны багийн эмчтэйгээ ярьлаа энэ бол худал гүжирдлэг гэж байна, хүүхэд минь судалгаанд хамрагдсанаас хойш хурдан өсөж өвөл ханиад хүрэх нь багассан шүү, эцэг эхчүүдээ мэдээлэлд ултай суурьтай хандаарай!!!
huuhdee anhnaas ni sudalgaand oruulsan etseg ehcuudiig barag uhaangui humuus gd helciv uu dee. huuheddee heregt gd l oruulsan. manai huuhed d uuj ehleed mash sn bgaa. gev genet haanaas iim etseg ehiig tuluuluh baiguullaga gd garaad irev. ymr c etseg ehiig tuluulsun shinj tanai baiguullagad lav alga. hrn c yst hiih ajlaa olj yadjee.