Спортлог ерөнхий сайд У.Хүрэлсүх

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх урлаг, спортын онцгой авьяастай нэгэн. Спортлог сайд маань гэртээ фитнессийн тоног төхөөрөмжтэй бөгөөд ээлжит дасгалаа хийх үеийн зургаа олонд дэлгэжээ.
Мөн түүнийг “Андууд” гэх урлагийн хамтлагтай ч гэж ярих юм билээ. Нэг хэсэг ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтай адилтган цээж нүцгэн, морь унасан зургууд нь цахим ертөнцөөр нэг тархаж байсныг уншигч та санаж байгаа байх.
Улс төрийн их ажлын хажуугаар фитнессээр хичээллэж бие, бялдартаа ихэд анхаардаг ажээ. Мөн мотоспортод хоббитой бөгөөд мотоцикл хөлөглөн, хар шил зүүн олны өмнө явж байсан удаа ч бий. Ардын армиас ажил амьдралын гараагаа эхлүүлсэн тэрээр спортлог байхаас ч өөр яах билээ дээ.